Энэ Үзэсгэлэнг Өвөр Монголын Өөртөө Засах Орны Утга урлагийн холбоо, Өвөр Монголын Өөртөө Засах Орны уран зураачдын нийгэмлэгээс голлон эрхэлж, бүх улсын 30 муж, хот, өөртөө засах орноос ирүүлсэн 500 гаруй бүтээлийг хүлээн авч, тусгай мэргэжилтнүүдийн хяналтаар дамжин 170 гаруй бүтээлийг сонгон үзмэрт тавьжээ. Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн уран зургийн багш Гэрэлт Юньнань мужид 5 удаа очиж байж туурвисан "И үндэстний бүсгүйчүүдийн хувцас засал" нэртэй бүтээл энэхүү үзэсгэлэнд сонгогдон оржээ.
Өнөө цагийн цөөнх үндэстэн бүсгүйчүүдийн сэдэвт "Өнгө гэрэл, үзэсгэлэн гоо" уран зургийн явуулын үзэсгэлэн шинэ зуун гарснаас хойших бүх улсын олон газар нутгийн Цөөн тоот үндэстэн бүсгүйчүүдийн гадаад төрх, дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнг зураач хүний урлагийн мэдрэмжээр дамжуулан Хятадын ард түмэнд харуулж, Цөөн тоот үндэстний бүсгүйчүүд нийгмийн амьдралд чухал байр суурьтай гэдгийг илэрхийлэх зорилготой юм.
Хөххот дахь үзэсгэлэн 6-р сарын 26-наас 7-р сарын 3 хүртэл үргэлжилж, дараа нь Бээжин, Харбин, Шэньжэнь, Кунмин, Өрөмч хотод нээгдэх юм байна.
