solongonews
Шилийнгол аймаг 2019 онд 25 ядуу багийг ядуурлаас ангижруулна
2019-03-18 10:15
Өвөр Монголын Шилийнгол аймаг нь ядуурлаас ангижруулах ажлын тал дээр орон нутгийн байдалдаа зохицуулан ядуурлаас ангижруулах ажилд шинийг үүдэн, аж үйлдвэрийн суурийг бэхжүүлснээр ядуурлаас ангижруулсан үр бүтээмж өндөр байв.

    2018 онд Шилийнгол аймаг нь аж ахуйн нэгж, оюутан залуучууд, хот орж ажил эрхэлж байгаа малчин тариачдын нутагтаа буцаж ирэн ажил эрхлэхийг урамшуулсан байна.

Хасмэргэн гэргийтэйгээ хамт их сургуулиа дүүргэн Хөвөөт шар хошууны Баянтал суурингийн Хаданхошуу багтаа харьж ирсэн юм. Ган гамшиг их, хур тундас бага хэдий ч төрийн бодлогын дэмжлэг, ядуурлаас ангижруулах дарга удирдлага нарын халамжаар тэд хөдөө орон нутагтаа сайхан амьдрах итгэл хүсэл өндөр байлаа. Одоогоор Хасмэргэний байгуулсан “Баяжил тал нутгийн хар мөөг тарих суурин” жилийн үйлдвэр нь 80 тоннд хүрч, 30 хүнийг цалинжуулан ажиллуулж байгаа юм.

Та нутгийн хар мөөг идэхэд амттай, шим тэжээл өндөр. Тэрээр Хасмэргэн суурингийн хүнсний дэлгүүрүүдтэй хамтран мөөгний борлуулах замаа өргөтгөсөн байна. 300 мкв мөөгний саравчтай, 100 мкв талбайд нь мөөгний багана тарьж ургуулах боломжтой. Удаа бүр 1500 кг-ийн мөөг ургана. Мөөгний багана бүрээс 50 мянган юаний орлого олно. Борлуулалт сайн бол орлого сайн бөгөөд илүү олон хүнийг ажилд оруулах боломжтой болно.

Аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах бол Шилийнгол аймгийн ядуурлаас ангижруулах ажлын гол зангилга юм. Шулуун хөвөөт цагаан хошууны “Оюунаар тэтгэх гэр урлалын үйлдвэр” нь машины суудал оёх 10 гаруй ажилтантай. Энэ нь хот хошуу орсон малчдад ажил олгож байгаа нэгэн үйлдвэр юм.

- Машины бүрэн суудлыг оёвол 300 юань олно. Би нэг сард 7-8 бүрэн суудал оёдог. Сард 2000 гаруй юань олно гэж Урантуяа ярьж байлаа.

Урантуяа бол Шулуун хөвөөт цагаан хошууны Булгантохой сумын малчин. 2014 онд улсын зэрэглэлийн ядуу өрхөөр бүртгүүлсэн өрхийн нэг. 2018 оны 6 дугаар сард шилжүүлэн нүүлгэж ядуурлаас гаргах төрийн бодлогын дэмжлэгээр тэр хошуун төвд орж ирсэн аж.

- Одоо суух байшинтай, хүүхэд ч сургуульд явж байна. Амьдрал ч тутах юмгүй сайхан байна гэж ярьж байлаа.

Шилийнгол аймаг 2019 онд 3532 ядуу буурай айл өрхийн 1681 хүнийг аж үйлдвэрээр дэмжиж, 231 хүнд ажил олгон, 55 хүнийг нүүлгэн шилжүүлж, 125 хүнийг экологоор дэмжин, 108 хүнийг боловсрол соёлоор дэмжиж, 355 хүнийг эрүүл мэндээр дэмжихээр ядуурлаас ангижруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Тайвас хошуу Юүнфү тосгон 109 айл өрхтэй, 245 хүнтэй. Үүнд, 65-аас дээш настай тосгоны ард иргэд нийт хүн амын 80 хувийг эзэлдэг. 2016 онд “ядуу тосгон”-оор бүртгэгдсэн байна.

Тосгоны дарга удирдлага нараас тосгоны ард иргэдийг нүүлгэн шилжүүлж аж үйлдвэрээр тосгоныг, ард иргэдийг дэмжсэн юм. Тахиа тэжээх талбай гаргаж тосгоны иргэдийг ажлын байраар хангаж тэдний орлогыг нэмэгдүүлсэн байна.

2019 онд Шилийнгол аймаг 1819 ядуу өрхийн 3532 хүн, 25 ядуу багийг ядуурлаас ангижруулах төлөвлөгөөтэй байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл