solongonews
“Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурал амжилттай өндөрлөв
2017-09-15 22:47
“Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурал амжилттай өндөрлөв

“Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц”-ийн гишүүн орнуудын XIII удаагийн их хурлын дээд хэмжээний хурлын бүгд хурал, хаалтын ёслол Өвөр Монголын Ордос хотын Хия багш дүүргийн Ордосын дэлхийн үзэсгэлэнгийн төвд боллоо.

Хятад улсын ой шугуйн товчооны дарга Жан Жяньлүн хурлыг даргалж, хуралд оролцсон улс орнуудыын төлөөлөгчид илтгэл тавив.

10 өдрийн хугацаанд НҮБ-ын 2030 оны үргэлжлэхүйц хөгжлийн зөвлөх зүйлүүдийг тогтоов. Нийтийн гэрээний шинэ бодлогын бүдүүвч төслийг тогтоов. 2030 он болтол газар шорооны тачирдлын талбайг нэмэгдүүлэхгүй. Хөрөнгө мөнгө, мэргэжил чадварын бүтээн байгуулалтыг батална. “Ордосын тунхаг”-ын зөвшилцлийг ахиулна зэрэг таван талын хамтын ойлголттой болж, Хятад улсын төлөөлөгчдөөс хурал зохион байгуулагч улс болох Хятад улсын нарийн нямбай зохион байгуулалтай, халуун дотно үйлчилгээ, эмх цэгцтэй хурлын зохицуулалтад баярлаж байгаагаа илэрхийлэв. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл