Улаанхүүгийн дурсгалын ордон нь Хөххотын Шиньхуа баруун замд байрладаг бөгөөд 1992 оны 12-р сарын 23-ны өдрөөс үүдээ нээжээ. Дурсгалын ордон нь Гол ордон, Дурсгалын талбай, Баримал хөргийн тавцан, Туг мандуулах тавцан, Хөшөөний салхивч, Цамхаг зэрэг зургаан хэсгээс бүрджээ. Тус ордонд Улаанхүүгийн нэг насны аж амьдралыг харуулсан фото зургууд, эдэлж хэрэглэж байсан хэрэгслүүдийг дэлгэн тавьжээ.
Улаанхүү \1906--1988 он\ нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхны тэргүүлэгч байсан төдийгүй Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад улсын Дэд дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ.
Ингээд бидний багийн Хөххоттой танилцах сурвалжилгын үйл ажиллагаа өндөрлөж, Эрээн хотын зүг хүлгийн жолоогоо заллаа.
