solongonews
Өвөр Монгол орон анх удаа хөдөө орон нутгийн цахим худалдааны систем байгуулав
2017-08-17 10:34
Цахим худалдаа хөдөө орон нутагт орж, шяний бүс нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ хүч нэмэрлэв.

        Өвөр Монгол орон хөдөө орон нутгийн цахим худалдааны системийг анх байгуулж, 100 мянган хүний ажил олголтыг дайчлав гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Худалдааны явдлын танхимын дарга Сүнь Вэйдүн Баяннуур хотод явагдаж байгаа цахим худалдаа хөдөө орон нутагт орох ажлын хурал дээр онцолсон байна.

- Гурван жилийн өмнө Өвөр Монголын хөдөө орон нутгийн цахим худалдаа сая хөгжиж эхэлсэн ба голдуу аж ахуйн нэгжүүд өөрөө зохион байгуулж байсан. 2015 оноос хойш Өвөр Монголын Өөртөө Засах Орноос хөдөө орон нутгийн цахим худалдааны нийтийн үйлчилгээний системийг идэвхтэй ахиулж, хөдөө тосгоны цахим худалдааны гол цогц , үйлчилгээний аж ахуйн нэгж болон бүс нутгийн чанартай хөдөө тосгоны цахим худалдааны нийгэмлэг зэрэг ажил төрлийн зохион байгуулалтыг бий болгосон байна. Олон зүйлийн цахим худалдааны тухай сургалт зохион байгуулж Засгийн газар, тариалангийн явдалд холбогдох аж ахуйн анхан шатны нэгж болон тариачдад түгээж хэрэглээний цахим худалдааны чадавх зэргийг дээшлүүлэхийн зэрэгцээ "Хөдөө тосгоны цахим худалдааны хөгжлийг ахиулан хэрэгжүүлэх санал”-г тогтоон А Ли, Жин Дүн , Сүү Нин, шуудан зэрэг тавцанг ашиглан шяний бүс нутгийн цахим худалдааны менежментийн гол цогцыг бэхжүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл нийт 100 мянган хүний ажил олголтыг дайчилж, хөдөө орон нутгийн цахим худалдааг хөгжүүлсэн байна гэж Сүнь Вэйдүн танилцуулсан байна.

- Цахим худалдааны түргэн хөгжил нь шилдэг онцлогт хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад улс, дэлхий дахинд хүргэхийг ахиулсан байна гэж Өвөр Монголын Баяннуур хотын дарга Жан Шяопин ярьсан байна. Баяннуур хот бол умард өргөргийн 40 градусын тариа ургуулах шижир алтан бүс нутагт байрладаг Хятадын чухал худалдааны ам тос боловсруулах суурин болох аж. Мөн бохирдолгүй хоол хүнсний түүхий материалын суурин газар, Хятадын хамгийн том органик сүүний суурин газар, ноолуур боловсруулах суурин газар, наран цэцгийн бүтээгдэхүүн боловсруулах суурин газар юм. Сүүлийн жилүүдэд цахим худалдааг хөдөө бүс нутгийн хангамжийн чанартай бүтцийн өөрчлөлт болон ядуурлаас ангижруулах чухал арга замаар үзэж, хөдөө аж ахуй мал аж ахуйн гаралтыг нэмэгдүүлснээр цахим худалдаа нь хөдөө аж ахуй мал аж ахуйн эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болсон байна. Хотын зэрэглэлийн цахим худалдааны аж ахуйн нэгжүүд гурван жилийн өмнө 100 гаруй байснаас өнөөдрийн 1148-д хүрч, цахим худалдааны арилжааны өртөг 100 сая юань хүрэхгүй байсан бол өнгөрсөн жил нэгэнт 3.2 тэрбум юаньд хүрсэн байв. Эхний хагас жилд бүс нутгийн цахим худалдааны арилжааны өртөг 1.982 тэрбум юаньд хүрч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн өртгийг нэмэгдүүлэн, малчин тариачдын орлогыг нэмэгдүүлсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл