Энэ удаагийн арга хэмжээнд голдуу авто машины Т3 уралдаан, Т3 хүч залгах уралдаан зэрэг 7 тусгай тэмцээн, Drеамlаnd дуу хөгжмийн наадам, олон улсын онгоцны үзүүлбэр, авто машины үзэсгэлэн зэрэг 6 төрлийн гол сэдэвт үйл ажиллагааг хамруулсан бол 34 машины анги бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцов.
10-р сарын 01-ний өдрийн бүртгэлээр тухайн өдрийн хүлээн авсан жуулчдын тоо 92800 хүрч, хүлээн авсан авто машин 31580 хүрсэн байна.
Алшаа аймгийн авто машин, онгоцны соёлын гол сэдэвт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг энэ жил сайжруулсан суурин дээр 200 монгол гэр барьж, жуулчдад үндэстний онцлогтой орон сууцыг хангаж, үндэстний онцлогтой хоол хүнс, соёл урлаг, элсэн манхны аялал жуулчлал зэрэг өвөрмөц төрхөөрөө Алшаагийн машины хээрийн аяллын Е ангийн баатруудын цуглааны цар хүрээ, онцлог, нэр хүндийг дэлхий дахинд дуурсгахын зэрэгцээ улсын дотоод гадаадын жуулчдад Алшаагийн соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийг таниулж, Алшаа аймгийн элсэн манхны онцын сайхан өнгө үзэмжийг мэдрэх боломжийг бүрдүүлж өгсөн байна.





















