solongonews
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 1000 давлаа
2018-12-17 16:25
Хятад, Монголын хамгийн том төмөр замын боомт болох Эрээн галт тэрэгний боомтоор орж, гарсан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг анх удаа 1000 давсан тухай 12-р сарын 14-ны өдөр мэдээллээ.

Хятад-Европ чиглэлийн 1287 дахь галт тэрэг (Тяньжинь гармаас ОХУ-ын Vorsino хүрэх) өдөр тутмын хэрэглээ, хувцас, гутал, электрон бараа ачин 12-р сарын 13-ны өдрийн 16:55 минутад Эрээн боомтоор хил гарснаар Эрээн галт тэрэгний боомтоор орж, гарсан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 1000 давж байгаа юм.

Албан ёсны талаас "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт тасралгүй өргөжин тэлэхийн зэрэгцээ Хятад, Монгол, Орос гурван улс хоорондын эдийн засаг, худалдааны үйл ажиллагааны хөгжил, боомт логистикийн салбарын цар хүрээ тасралтгүй өргөжин тэлж, Эрээн төмөр замын боомт нь Хятад, Монголын худалдааны 70 хувиас илүү тээвэрлэлтийн үүрэг, Хятад-Орос, Хятад-Европын худалдааны хил дамнасан ачаа тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэж, импорт, экспортын хэмжээ жилээс жилд өссөөр байна.

Эрээн төмөр замын боомт нь тээвэрлэлт, агуулах, боловсруулах, мэдээллийн боловсруулалт хийх зэрэг нэгдсэн ложистикийн системийг аажмаар бий болгон, тал нутгийн торгоны замын хүйс газар болсон байна.

12-р сарын 13-ны өдрийн байдлаар 2018 онд Эрээн төмөр замын боомтоор орж, гарсан Хятад-Европ чиглэлийн галт тэрэг анх удаа 1000 давж, өнгөрсөн жилийн бүтэн жилийнхээс 421-ээр нэмэгдэж, 2016 оны бүтэн жилийнхээс 831-ээр нэмэгдсэн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл