solongonews
Усан ашиглалтын ерөнхий хөрөнгө оруулалт 100 тэрбум юаньд хүрэв
2017-04-13 22:47
Бүх нийтийн усан ашиглалтын ерөнхий хөрөнгө оруулалт 100 тэрбум юаньд хүрэв

     

     Баяннуурын Бортохой услалтын орны үргэлжлэн бүтээн байгуулах ба ус хэмнэж шинэчлэн засах барилгын төсөл эхэлсэн цагаас өдгөөг хүрэхэд 4 зурвас усан сувгын нэвчихээс сэргийлэх барилгын үндсэн ажлаа нэгэнт дууссан байна гэж 3 -р сарын 8-ны өдөр  Өвөр монголын Бортохойн услалтын орны хамааралтын ерөнхий товчооны хариуцлагатай албаны хүн танилцууллаа. Энэ онд Өвөр Монголын Бортохойн услалтын орны хамааралтын ерөнхий товчооны барилгын төслийн ажлыг эрчимтэй хйиснээр өнөөг хүртэл 2017 оны нэгдүгээр ээлжинд хөрөнгө оруулалт нь 342.4 сая юаньд хүрчээ. Улмаар 1998 онд улсаас 434 том хэлбэрийн услалтын оронд үргэлжлэн бүтээн байгуулах ба ус хэмнэж шинэчлэн засах барилгын төсөлд Бортохойн услалтын орон хамрагдаж байгаа юм. 2000 онд  Хятадын усан ашиглалтын яамнаас “Өвөр Монголын Бортохойн услалтын орны үргэлжлэн бүтээн байгуулах ба ус хэмнэж шинэчлэн засах төлөвлөлт"-ийг зөвшөөрснөөр энэ нь Хятадын хамгийн анхны усан ашиглалтын яамны зөвшөөрлийг олсон том хэлбэрийн услалтын орны ерөнхий төлөвлөгөө болжээ. Тус төлөвлөгөөнд 6.12 тэрбум юаний хөрөнгө оруулахаар тусгасан байна.

     “2016 оны эцэс хүртэл Бортохойн услалтын орны үргэлжлэн бүтээн байгуулалт ба ус хэмнэж шинэчлэн засах барилгын төрөл нь нийт 3.25 тэрбум юаний хөрөнгө оруулалтыг биелүүлсэн байна.

   Ус бол амь насны эх булаг, үйлдвэрлэлийн чухал элемент, амь ахуйн суурь билээ. Тус барилгын төслийн бүтээн байгуулалт нь тухайн газар орон, тэрчлэн бүх орны эдийн засаг нийгмийн хөгжил, ард иргэдийн амьдралын хэр төвшнийг сайжруулахад чухал хүчин зүтгэл гаргасны ашгийг нь хүртсэнийг малчин тариачин ард гэрчлэх юм. 

 

Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл