solongonews
Торгоны замын уламжлалт соёлын эрдэм шинжилгээний анхны хурал боллоо
2018-11-22 16:52
Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний хурлын үзэл санааг уламжлан хэрэгжүүлэх анхны хурал боллоо.

Улаанхад хотын Баарин баруун хошууны Гэсэр соёлыг судлан хөгжүүлэх төв “Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний хурлын үзэл санааг уламжлан хэрэгжүүлэх анхны хурал болон 2018 оны Гэсэр соёлын ажлаа дүгнэж, 2019 оны Гэсэр соёлын ажлаа төлөвлөх хурал”-ыг 11-р сарын 24-ний өдөр хуралдуулав. Хурлаар Гэсэр соёлыг судлан хөгжүүлэх төвийн эрхлэгч Алмаз ажлын дүгнэлт болон төлөвлөлтийг танилцуулжээ.

Энэ удаагийн хуралд Баарин баруун хошууны холбогдох байгууллага нэгжийн удирдлага, нийгэмлэг, холбогдох сум суурин, сургуулийн ажилтан оролцож, Баарин Гэсэр соёлын ирээдүйн хөгжлийн арга бодлого, санал сануулгыг дэвшүүлсэн байна.

Баарин баруун хошууны Гэсэр соёлыг судлан хөгжүүлэх төв нь 2019 онд Гэсэр соёлын сайтыг хэрхэн шинэчлэн ашиглах, Гэсэр соёлын вичат тавцан, соёлын том дата санг байгуулан ашиглах, Гэсэр хайлах уралдаан зохион байгуулах, Гэсэр соёлын судалгаа, хөгжилд хувь нэмэр оруулсан хамт олон, хувь хүнийг шагнан урамшуулах, Гэсэр соёлын судалгааны бүтээлийн үзэсгэлэн гаргах, Гэсэрийн хүүхэлдэй жүжиг хийх, Гэсэр соёлын үйлсийг хөгжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.

Баарин баруун хошуу нь Хятад улсын Гэсэр соёлын өлгий бөгөөд Гэсэр соёлыг судлан хөгжүүлэх төв нь Баарин баруун хошуунд байрлах тул Баарин Гэсэр соёл нь Гэсэр соёлын судалгаа, хөгжилд тун чухал орон байрыг эзэлдэг.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл