
Хас өмнөх зууны 90-ээд онд төрсөн нутаг Залайд хошуунаасаа Баяннуур хотыг зорин ажиллахаар ирсэн байна. Өчнөөн жилийн туршид үс засахаас эхлээд хэвлэх хуулбарын ажил зэрэг олон ажил хийсэн тэрээр сүүлийн үед Эзнээ хошууны хил дамжин худалдаа хийснээр нэлээд хөрөнгө мөнгөтэй болж, “Ажилдаа сайн бүсгүй” гэж нутаг усандаа ам дамжин яригдах болсон.
Амьдрал гэдэг зугаа биш, амь биеийн тэмцэл болохоор туулж ирсэн он жилээ эргэн харахад Хасын нүдэнд нулимс зайртаад ирдэг .
Хасынх гэж үнэхээр сайхан дэлгүүр. Өргөн говийн чимэг төдийгүй Хятад, Монгол хоёр орны нөхөрлөлийн тэмдэг болсон Цэхээ боомтын гол зээлийн зүүн талд байрлах “Хай Лүнгийн гадаад барааны дэлгүүр", “Хай Лүнгийн үндэстний хэрэгслийн дэлгүүр ” гэсэн томоохон хоёр дэлгүүрээ тэрээр хээнцэр чимээгүй ч ажилсаг хүний төвхнүүн амьдрал яандаа тодорно.
Амьдралын нугачаанд унаж бүдрэн, он жилийн халыг элээж явсаар зовхи нь дарагдсан ч Хасын нүд нь жавхаатай хэвээрээ гялалзаж, сэтгэлийн их хүчтэй бүсгүй гэдэг нь илхэн.
- Би 15 настай гэрээсээ гарч ирсэн гэж Хас ярьлаа.

Дээр зууны 90-ээд онд Залайд хошуугаар нутагтай Хасын гэрийн амьдралын боломж нөхцөл тааруу ядуу буурай байв. Арваад мү /1мү=15га/ тариалангийн газрынхаа орлогоор эгч дүү зургаан ам тэжээнэ гэдэг аав, ээжийн хувьд үнэхээр амаргүй байсан. Аав ээжийнхээ зовж зүдэрч байгааг мэдсэн Хас 15 насандаа сургуулиасаа гарч Урадын дунд хошууны Ганц мод суурингийн үсчний газар шавиар ажиллажээ.
Шавиар буюу дагалдангаар ажиллаж байсан учраас сургалтын төлбөргүй боловч орлого байхгүй. Тэрээр дэлгүүрийн хог шүүрдэх, ширээ сандал арчих зэргээс эхлэн ажилд орлоо. Энэ нь нас бага Хасын хувьд их хэцүү байлаа. Хас сэмээр нулимс бөмбөрүүлж байсан гэдэг.
Дэлгүүрээс ойрхон хэвлэх хуулбарын газар ажиллаж байсан Хай Лүн хэмээх залуу үргэлж Хасын ажиллаж байгаа үсчинд ирж үсээ засуулдаг байв. Тэгээд Хас Хай Лүн хоёр танилцаж үерхэн 2001 онд хуримаа хийжээ. Тэд өөрийн гэсэн дэлгүүр нээхээр шийдэж хилийн худалдаагаа эхлүүлэв. Эгэл жирийн тариачны охин Хас баруун хойд говь нутгийг туулж харь улстай худалдаа хийлээ. Хэдийгээр хүнд бэрхшээлтэй байсан ч шүд зуун ажил амьдралаа өөд нь татахаар тэмүүлсээр иржээ.
Тэр цагаас эхлэн Хас Бугат хотын Мандал боомт, Баяннуур хотын Ганц мод боомт, Алшаа аймгийн Цэхээ боомт дамжин “Отрын наймаа” хийж явсан юм. Тухайн жилүүдэд энэ гурван боомт нь улирлын чанартай нээдэг байсан. Боомт нээхээр бараагаа түрээсэн машинаар зөөж зардаг байжээ. Тэр үед худалдаачдад зориулан түр цагаар цагийн байшин гаргаж, худалдаачдыг суулгадаг байв.
- Намхан байшингийн галыг асааж, мантуу хуурсан ногоо хийгээд ганцаар иддэг байлаа гэж Хас ярьсан юм.
Хөөрхөн хүүгээ гэрт нь орхиж хэдэн долоо хоногоор боомтын үүд сахин сууж худалдаа наймаа хийдэг байсан Хас 2008 онд Эзнээ хошууны Цэхээ боомтод ирсэн байна. Хас:
- Бараа бүтээгдэхүүн оруулахад их ядарна. Нөхөр маань дэлгүүрээ харна. Би бараа бүтээгдэхүүнээ тээж зөөдөг гэж ярьлаа.
Одоо Хасын дэлгүүрт 100 гаруй төрлийн бараа зарж байгаа бөгөөд тооройн ой шарлаж намар болохоор аялж жуулчлах хүн олон болж өдөрт хэдэн арван маянган юаний цэвэр орлого олдог болсон байна.
