solongonews
Манжуур хотын олон улсын бараа дамжуулах газрын үзүүлэлт
2017-06-27 10:15
Өвөр Монголын Манжуур хотын захиргааны мэдээлснээр энэ оны эхний таван сард Манжуур хотын олон улсын бараа дамжуулах газрын бараа 2 сая тонныг давж, ерөнхий өртөг нь 500 юаньд хүрсэн байна.

    Энэхүү мэдээллэлд илэрхийлснээр тус газрын энэ жилийн барааны хэмжээ 10 сая тонныг давах болно. Манжуур хотын олон улсын бараа дамжуулах газар 2014 онд ӨМӨЗО-ны Засгийн газрын зөвшөөрлөөр байгуулагдсан юм. Бараа дамжуулах газар олон улсын барааны талбай, гүйлгээний нэмэлт үйлдвэрийн газар, үйлчилгээний газар зэрэг гурван хэсгээс бүрдсэн аж. Мөн энэхүү газарт өнөөг хүртэл 30 аж ахуйн нэгжийг оруулсан байна. Үүнд, 20 арилжааны аж ахуйн нэгж, 10 хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж бий. Энд одоогоор 20 гаруй төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 6.4 тэрбум юаний хөрөнгө оруулаад байгаа юм байна.

Тус газрын хариуцалгатай албаны хүн:

 - Одоогийн хөгжлийн хурдаар төсөөлвөл 2017 оны эцэс гэхэд нэгэн шинэ ээлжийн олон улсын барааны талбайг байгуулж дуусгана. Мөн гол төлөв барааг түргэн дамжуулах цүнх, барилгын матриал, машин цахилгаан зэргийг импортолж, барааны баглаа боодлыг солих, гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг олон чадавхитай арилжааны дамжуулах газар болгоно гэсэн байна.

Манжуур хотын захиргааны тодорхойлсноор “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийн сүүлийн жилд энэхүү газар нь 40 сая тонн импортолж, экспортлох барааны сав баглааг сольж чадахуйц болгож, Манжуур хотын бүх төмөр замын боомтын импортолж, экспортлох барааны баглаа боодлыг сольх чадварыг 80 сая тоннд хүргэнэ гэсэн байна. Ингээд Хятад болон ОХУ-ын арилжааны хэрэгцээг хангах юм байна.

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл