
Экологийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх нь тал нутгийн малчдын хүсэл мөрөөдөл, мөн экологийн соёл иргэншлийн өөрчлөлтийг хурдасгах, үзэсгэлэнт сайхан Хятад улсыг бүтээн байгуулах системтэй бүтцийн нэгэн чухал агуулга болно.
Шилийнгол аймагт мал аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлснээр тал нутгийн экологийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлсэн жишээч малчид онцгойрон гарч байгаа юм. Тэдний нэг бол малчин Хөхтуг болно.
Шулуунхөх хошууны Сайнхудаг сумын Баянхошуу багийн малчин залуу Хөхтуг мал аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг зоригтой хийж, өмнө нь дан ганц мал аж ахуй эрхэлж байсан бол одоо малаа цөөлж онцлог аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар замнасан нь 2009 оны үеийн явдал юм. Тухайн үед Хулан шарга дааганы элсний гүнд байрлах Баянхошуу багийн зуслангийн нутгийн 98 хувь нь элсжин тачиршиж, өвс ногоо ургахаа больж, малчид мал маллахын аргагүй болов. 2009 онд Хятад улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Ургамлын судалгааны төвийнхөн энэ газарт ирж, экологийг сэргээх туршилт хийж байсан бөгөөд тэд малчдад экологийн тахиа тэжээж орлогоо нэмэгдүүлэх аргыг уламжилдаг байв. Тухайн үед малчин Хөхтугийн 113 га талбайтай нутгийн 80 хувь нь элсжиж, мал маллахад хүнд болсноор тэрээр Хятад улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтний дэмжлэгээр хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлт хийж, мал унаагаа цөөлж тахиа тэжээх онцгой аж үйлдвэрлэл хийж, экологийг сэргээхийн хамт эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх замаар замнаж эхлэв.
Тахиа тэжээх онцгой аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд борлуулалтын зах зээл байх хэрэгтэй, борлуулалтын арга зам байх хэрэгтэй. Малчин Хөхтуг анх Хятад улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтний дэмжлэгээр тал нутгийн эко тахианы өндөг, тахианы махаа Бээжин хотод бага багаар борлуулж эхлэв. Малчин Хөхтугийн борлуулж байгаа тахианы өндөг, тахианы мах нь цул эко бүтээгдэхүүн байсан бөгөөд тэрээр хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээ үзүүлснээр хэрэглэгчдийн таашаалд хүрч, хэрэглэгчдийн тоо ч нэмэгдэж эхлэв. Энэ ялалтын эрчээрээ хот хөдөөгийн цахим худалдаа хөгжиж эхэлсэн Вичатыг ашиглан худалдааны хүрээгээ тэлж, Вичатаар борлуулж эхэлсэн байна. Тэрээр ингэж зоригтойгоор их хотын зах зээлийг нээснээс борлуулалтын цөр хүрээ нь жил дараалан өргөжин, зөвхөн өнгөрсөн нэг жилд Бээжингийн хэрэглэгчдэд 8000 тахиа, 290 мянган өндөг борлуулж, 1 сая юанийн орлого олсон ажээ.
Малчин Хөхтуг онцгой аж үйлдвэрлэл эрхлэн амжилт гаргалаа. Тэрээр энэхүү амжилтаа хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг зоригтой хийсний үр дүн хэмээн үздэг. Тэрээр ингэж хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг сайтар хийж эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлсэн төдийгүй, экологийн талд ч томоохон амжилтад хүрч, одоо нутаг бэлчээрийн экологи амилан сэргэж 95 хувийн нутаг нь уул өмнөх төрхөө сэргээжээ. Салхи гарахад элсэн шуурга босдог газар одоо экологийн ногоон бүрд болж, гадаад дотоодын хүмүүсийн бахархлыг татах болжээ. Энэ бол даруй экологи ба эдийн засгийн хос ашиг буюу.
Экологи сэргэж, өвс бэлчээрийн ургац сайжирлаа. Одоо яах билээ? Малаа дахин нэмэгдүүлэх үү? гэдэг асуудал Хөхтугийн өмнө тулгарахад экологи хэдийгээр сэргэсэн ч мөн хэвээр байсаар байна. Ийм байдалд малаа нэмэгдүүлэх нь экологи дахин эвдэгдэх аюултай хэмээн үзэж, тал нутгийн үзэсгэлэнт өнгө төрхөө түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэн, экологио сэргээхийн зэрэгцээ эдийн засгийн ашиг орлогоо ч нэмэгдүүлэхээр зорьжээ. Ингээд тэрээр хөрөнгө оруулан бүтээн байгуулалт хийж, аялал жуулчлалаар дамжуулан өөрийн бүтээгдэхүүнээ илүү олон хэрэглэгчид таниулан хүргэж, Ханжөү зэрэг том хотуудаар борлуулагдаж эхэлсэн байна. Ингэж түүний мал аж ахуйн үйлдвэрлэлд эргэлт гарч, экологи илүү сайн болов. Эдийн засгийн үр ашиг нэмэгдсээр байгаа ажээ.
