solongonews
Уламжлалаа хөгжүүлж шинэ хүчин зүтгэлийг гаргах хэрэгтэй
2018-01-25 16:03
БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII хугацааны хорооны гишүүд 01-р сарын 23-нд баг хуваан зөвшилцөв.

ӨМӨЗО-ы Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XII  хугацааны хорооны анхдугаар хурлын тэргүүлэгчийн багийн байнгын тэргүүлэгч Ли Жя ХКН-ын гишүүдтэй БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XI хугацааны хорооны байнгын хорооны ажлын тайлан болон санал зөвлөгөө, ажил байдлын тухай тайланг хянан зөвлөв.
Гишүүдийн яриаг хянамгай сонсож, Ли Жя БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XI  хугацааны хорооны эв нэгдэл ба ардчиллын гол сэдвийг баримталж, “Тавыг нэг цогц болгох” ерөнхий төлөвлөгөө, "Дөрвөн бүх тал"-ын стратегийн төлөвлөгөөний хүрээнд байнга ӨМӨЗО-ы хороо, Засгийн газартай сэтгэл нэгтгэн хүчээ нэгтгэж, их талыг багтаан,  шинэлэг, үүрэг тушаалаа гүйцэтгэх талаар үр дүнтэй, идэвх хүчийг хуримтуулж, Өвөр Монголын эдийн засаг нийгэм үргэлжлэн зөв хөгжихөд чухал хувь нэмэр үзүүлж, иргэдийн УТЗЗ-ний чухал байр суурь болон үр нөлөөг харуулжээ. БНХАУ-ын УТЗЗ-ний ӨМӨЗО-ы XI хугацааны хорооны үүрэг тушаалаа гүйцэтгэсэн таван жил бол ӨМӨЗО-ы УТЗЗ-ний ажлын үр бүтээл хамгийн сайн бөгөөд ӨМӨЗО-ы УТЗЗ-ний үйлсийн хөгжил хамгийн сайн цаг хугацааны нэг бөгөөд шинэ нэг хугацааны УТЗЗ-ний ажлыг хийхэд бат суурыг тавьж өгсөн гэв.

Зохиогч: Шилийнгэрэл
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл