
“Хао Ган” паркийн хувьд 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. 2014 оноос өргөтгөн бүтээн байгуулж, 50 мянган тонн бараа бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай болжээ. Хил, гааль, хорио цээр, хяналт шалгалтын бүрдүүлэлтийг энэхүү паркад хийдэг болсноор хилээр нэвтрэх цаг болон хөдөлмөр хүчийг ихээр хэмнэх болжээ. Одоогийн байдлаар Эрээн боомтоор Монгол Улсад экспортлогдож байгаа жимс хүнсний ногооны 80 гаруй хувь нь тус паркаар дамждаг байна.
Сард дунджаар 10 мянган тонн жимс хүнсний ногоог Монгол болон Орос улс руу экспортлон гаргадаг бол 20 гаруй жимс хүнсний ногооны төрлөөр голлодог аж. Жимс хүнсний ногоогоо Хятадын ихэнх нутгаас оруулдаг бөгөөд өвлийн улиралд голдуу өмнөд орноос оруулдаг байна.

