solongonews
Орчуулгын мэргэжлийн хичээлийн нээлт боллоо
2019-11-15 22:50
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн орчуулгын мэргэжлийн хичээлийн нээлт боллоо.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн орчуулгын мэргэжлийн хичээлийн нээлтийн ёслол 11-р сарын 15-ны өдөр Хятад улсын үндэстний цөөнхийн утга зохиолын ордонд болов. Тус арга хэмжээг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль санаачлан зохион байгуулж, Монгол судлалын дээд сургуулийн орчуулгын салбар хариуцан зохион байгуулсан байна.

Арга хэмжээнд багш нар болон орчуулгын мэргэжлээр суралцаж буй 30 оюутан зэрэг 80 гаруй хүн оролцжээ. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн орчуулгын салбар нь Хятад улсын хэмжээнд монголыг хятадаар орчуулдаг оюутнуудыг бэлтгэдгийн хувьд “Бүс ба зам” бодлого, ХКН-ын XIX их хурал болон Хятад улсын сурган хүмүүжлийн их хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн “Хос тэргүүн” бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах, орчуулгын мэргэжил өргөжин хөгжихөд маш чухал ач холбогдолтой юм.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл