Тус төсөлд хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн бүс нутгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэхжүүлэн хөгжүүлэхийн үүднээс баг болон тосгоны эрүүл мэндийн өрөөнд зориулан анагаах ухааны сургагчдыг хүмүүжүүлэхээр болсон байна. Жил бүр 2000 сурагч элсэх бөгөөд 2020 он болоход баг болон хөдөө тосгоны эрүүл мэндийн салбарт 8000-10000 нутгийн эмч хүмүүжүүлнэ гэж тогтоосон байна.
Энэхүү төсөл нь анхан шатны эмнэлэг болон эрүүл мэндийн ажлыг дэмжих, нутгийн эмчийн хомсдлын асуудлыг шийдвэрлэх дээр зорилго тавьсан байна.

Ахлах сургууль болон түүнээс дээш (ахлах ангийн) зэрэгтэй 30 наснаас дооших (30 насыг хамарна) төгсөгчдийг хүлээн авах бөгөөд ядуу буурай хилийн бүс нутаг, үндэстний цөөнхийн төвлөрөн нутагшсан бүс нутаг болон монгол анагаах ухаан буюу хятад анагаах ухааныг уламжлан хөгжүүлэх бүс нутаг зэрэг онцгой бүс нутгуудаар бодит хэрэгцээ шаардлагын дагууд дунд сургууль төгсөгчдийг ч сонгон элсүүлж болно гэж тогтоосон байна.
Төсөлд хамрагдсан сурагчид төлөвлөгөөнийхөө дагууд холбогдсон агуулгаар суралцах шаардлагатай бөгөөд төгсөх шалгалтыг өгч хэр тэнцсэний дараа эмч (туслах) эмчийн шалгалтад оролцох эрийг шууд олох боломжтой аж.
