“70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын сэтгүүлчид 04 дүгээр сарын 12-ны өдөр хоёр баг хуваагдан сурвалжилгын ажлаа эхлүүллээ. Нэгдүгээр багийн сэтгүүлчид Хөххотын Сайхан Дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн парк, Өвөр Монголын Хорингэр шинэ бүсийн том дата болон, зохиомол оюун ухааныг судлах сууринтай танилцсан бол хоёрдугаар багийн сэтгүүлчид Даланхар уулын экологи хамгаалалтын иж бүрэн засан сайжруулах төсөл, Өвөр Монголын И Ли групп зэрэг газруудтай танилцсан байна.
Энэ удаагийн арга хэмжээг ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж байгаа бол Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төв хариуцан зохион байгуулж байгаа юм.
