
ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас 10-р сарын18-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар Өвөр Монголын Худалдааны танхим, Хөдөө аж ахуйн танхим, Жуулчлал хөгжлийн зөвлөл, Соёлын танхим хамтран Гуанжөү хотод Өвөр Монголын экологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах болсныг мэдэгдлээ.
Үзэсгэлэн худалдаа нь “Үзэсгэлэнт Өвөр Монгол, экологийн хүнсний материал” гол сэдвээр 2018 оны 10-р сарын 31-ний өдрөөс 11-р сарын 04-ний өдрийг хүртэл Өвөр Монголын экологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн, аялал жуулчлалын үзэсгэлэн, хоол ундны үзэсгэлэн, компаниудын хамтын ажиллагаа байгуулах зэрэг олон төрлийн агуулгаар зохион байгуулагдах юм байна.
Энэхүү удаагийн үзэсгэлэн худалдаагаар Өвөр Монголын орон нутгийн онцлогтой экологийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн илүү олон хүний анхааралд хүрэх болно.
