solongonews
Нүүдлийн зээрт өгсөн нүнжиг хайр
2018-11-22 21:03
Нүүдлийн зээрт өгсөн нүнжиг хайр

Хүйтний эрч чангарсан Тамчийн талд тавтай нүүдэллэх зээрийн сүрэг таатай мэдрэмжийг төрүүлэн, тэнэгэр говь нутагт дэндүү сайхан өнгө нэмнэ.

11-р сарын дундуур Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын малчин Тодгэрэл өвөлжөөний бэлчээртээ хужир цацаж, өвс тэмжээл тавин ажил ихтэй байлаа. Энэ нь мал сүрэгтээ өвс тэжээл тавьж байгаа биш, харин нүүдэллэн өнгөрөх зээрийн сүрэгт бэлдэж байгаа хэрэг аж. Тодгэрэлийн өвөлжөө хил дагуу байрладаг болохоор зээрийн нүүдэл заавал өнгөрөх газар болжээ. Жил бүрийн өвлийн эхэн сараар зээрийн сүрэг бэлчээрээр дамжин, өвөлжих газраа зорьдог. Энэ л үе болоход Тодгэрэл бэлчээртээ хужир, өвс тэжээл тавин, хэдэн арван онгоцонд ус хийж тавьдаг заншилтай болж, зээрийн сүрэг эгэл малчны нүнжиг хайраа өгсөөр иржээ.

Хонгор сумын Хилийн хамгаалалтын газрын дэд дарга Ли Мин хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Сөнид зүүн хошуу нутаг бэлчээрийг суллан сэргээх төслийг хэрэгжүүлснээс экологийн орчин сайжирсаар байгаа. Энэ нь зэрлэг амьтан оршин амьдрахад таатай нөхцөл хангаснаар тус хошууны хэмжээнд 5000 гаруй зээр амьдарч байна гэж байв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл