solongonews
Сайн хүлгийн шандсыг шалгасан тэмцээн
2019-07-03 20:30
Нар дулайж хүний сэтгэл тэнийсэн дэлгэр зуны 06-р сарын 29-ны өдрөөс 30-ий өдрийг хүртэл Хятадын Өвөр Монголын Морины уралдаан, Өвөр Монголын Олон улсын 6 дахь удаагийн морин спортын наадам Хөххотын Хөхтал Өвөр Монголын Үндэстний цөөнхийн спортын төвд боллоо.


        Наадмын нээлтийн ёслолоор Өвөр Монголын өвөрмөц онцлогийг харуулсан цэвэр цусны морины уралдаан, морин мэргэжлийн гайхалтай үзүүлбэр, соёл урлагийн тоглолтууд нь хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн сэтгэлийг баясгалаа.   


       06-р сарын 29-ний үдээс хойнох дөрвөн талбай уралдаанд цэвэр цусны адил бус насны 36 морь хурд шалган, анхны талбай уралдаанд Түнляо хотын Хорчин зүүн гарын хойд хошуу нутагтай монгол залуу Хосбаярын морь тэргүүнд тодорч, үзэгч олноо баясгалаа.

- Энэ уралдаанд оролцохын тулд морио дөрвөн сар гаруй уясан, тэргүүнд шалгарсандаа тун омогшин баярлаж байна! гэж Хосбаяр сэтгэл догдлонхон ярьлаа.
30-нд цэвэр цусны их насны морины 2000 метр, 2750 метрийн ил уралдаан, монгол морины уралдаан зэрэг найман талбай уралдаан явагджээ. Уралдааны ахуй талбайд Хорчин Зүүн гарын хойд хошууны "Үржил” адууны нийгэмлэгийн хариуцлагатай албаны хүн уяач Чинфү бидэнд:

- Монгол морины уралдаанд Цэцэнцогтын унасан морь түрүүлнэ гэсэн итгэлтэй байсан, үнэхээр тэргүүлсэн гэж баяртайхан хэлнэ. 1000 метрийн жороо морины уралдаанд Отог хошуугаар нутагтай уяач Хөгжилтийн морь тэрүүлэв. Хөгжилт:

- Жороо морины уралдаанд мэргэжил өндөр шаардагдах бөгөөд барианы газар ойртох тусам морины шандсыг илүү шалгадаг болохоор унаач болон морины хүч арга ухаан нэгдэхийг шаарддаг гэж уралдааны туршлагаа хуваалцав.


        Морь бол монголчуудын молор эрдэнэ, монгол хүний дайчин хань гэдэг. Энэ удаагийн наадам Өвөр Монголын морины уралдааны шинэ хөгжлийг дэмжиж, морин уралдааны төрөл тэмдгийн үнэ өртгийг дээшлүүлэх, орон нутгийн морины аж үйлсийн хөгжлийг дэмжихэд ач холбогдол өгөх болно. Ирэх дөрвөн сарын хугацаанд Хөххот, Шилийнгол аймаг зэрэг аймаг, хотуудад 2019 оны "Бүс ба зам"-ын Хятад улсын хурдан морины ил уралдаан, 2019 оны олон улсын морин спортын уралдаан зэрэг 11 төрлийн морин уралдаан явагдана.

Зохиогч: Д. Болд Наранчимэг Билэгт Өргөн Бо. Саруул
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл