Тус зам шугам нь Чуулалт хаалганы галт тэрэгний өмнө өртөө Хөххот галт тэрэгний зүүн өртөөнд хүрэх ба нийт урт нь 286.8 км. Үүнд, Улаанцав хотоос Хөххот хүрэх нийт урт нь 130 км аж. Улаанцав өртөө, Жүө Зи зүүн өртөө, Чи Шя Ин өмнө өртөө, Хөххот зүүн өртөөгөөр дайран өнгөрч, 250 км/ цаг хурдаар аялах болно.

Чуулалт хаалга-Хөххот зүүн өртөө чиглэлийн зорчигчдын тусгай төмөр зам бол Хятадын төмөр замын сүлжээний төлөвлөгөөн дэх Бээжин-Лань Жүө чиглэлийн хурдны зам шугамын чухал бүрэлдэхүүн хэсэг. Улмаар баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан “Гурван хойд”-ыг холбосон чухал зам шугам юм. Тэр нь одоогийн бүтээн байгуулж байгаа Бээжин-Чуулалт хаалга чиглэлийн хурдны замтай золгоод Өвөр Монголын Өөртөө Засах орон, тэрчлэн баруун хойд бүс нутгаас нийслэл Бээжин хот орох хамгийн хурдан зам шугам болно. Өвөр Монголын “Хөххот Бугат, Ордосын эдийн засгийн бүс” болон Бээжингийн эдийн засгийн холболтыг түргэтгэхэд чухал ач холбогдолтой.
Чуулалт хаалга-Хөххот зүүн өртөө чиглэлийн зорчигчдын тусгай галт тэргийг туршин ажиллуулсны дараа энэ жилийн долоодугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Албан ёсоор ашиглалтад орсны дараа Улаанцав хотоос Хөххот хүрэхэд зөвхөн 35 минут зарцуулах юм байна.
