Шилийнголын тал нутаг нь тал хангай, ой хөвч, нуур цөөрөм, гол мөрөн, нуга газар, говь цөл зэрэг экологийн хэсгүүдээс бүрдсэн бөгөөд байгаль орчин маш таагүй, экологийн орчин туйлын эмзэг хэврэг аж. Тиймээс Шилийнголын тал нутаг мөн Хятадын хамгийн анхны тал хээрийн хамгаалалтын орон болсон байна.
“Арван хоёрдугаар таван жил”-ийн төслийн хугацаанд Шилийнгол аймаг эдийн засгийн тогтвортой хөгжлийг батлахын зэрэгцээ нутаг ус, эх байгалиа хямгадан хайрлаж, үзэсгэлэнт сайхан байдлаар үр хойчдоо өвлүүлж өгөхөөр олон талын арга ухааныг боловсруулж хэрэгжүүлсэн байна. Шилийнгол аймаг голдуу бүх талыг хамруулах, гол зүйлийг товойлгох, ерөнхийлөн засах гол зарчмаар ажиллаж, цөлжилтийг урьдчилан сэргийлэх, гол чухал бүс нутгийн ойжуулалтыг чангатгах, нуур цөөрөм усны системийн чанарыг дээшлүүлэх, хот суурингийн экологийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх зэрэг гол гол экологийн төслүүдийг хэрэгжүүлж, Хятадын умард хилийн экологийн аюулгүй байдлын халхавчийг бий болгосон байна.

1. 2015 онд Шилийнгол аймаг ӨМӨЗО-ны хамгийн анхны байгаль орчныг хамгаалах байгууламж болох Шилийнгол аймгийн байгаль орчны хамгаалалтын зөвлөлийг байгуулав.
2. Өнөөдрийг болтол Шилийнгол аймаг 585 тал нутгийн экологийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд, 1352 багийн малчин хамгаалалтын ажилтантай болсон байна.
3. 2014 онд Шилийнгол аймаг нутаг бэлчээрийн экологийн улаан шугамыг тогтоож, 12173 га хавтгай дөрвөлжин километр бүс нутгийг хамарсан бөгөөд энэ нь бүх нутаг дэвсгэрийн 90.17 хувийг хамарсан байна.
4. “Арван хоёрдугаар таван жил”-ийн төслийн хугацаанд Шилийнгол аймаг 4 тэрбум юанийн хөрөнгө оруулж, дөрвөн том усны системийг засах төслийг хэрэгжүүлснээр нуга газрын талбайг нэмэгдүүлсэн байна.
5. 2014 онд Шилийнгол аймаг 31 уурхайн ажлыг зогсоож, аймгийн хэмжээний 478 хаягдмал уурхайн худгийг цэгцэлсэн болон 540 уурхайн аж ахуйн нэгжүүдийн экологийн орчны хамгаалалтын ажилд 2.76 тэрбум юанийн хөрөнгө оруулсан байна.
