solongonews
Эрээн - Улаанбаатар чиглэлийн нислэг эхэллээ
2017-04-17 17:34
Эрээн - Улаанбаатар чиглэлийн нислэг аялж эхэллээ.

4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатараас ниссэн MR8861 ээлжийн онгоц Өвөр Монголын Эрээн хотод газардлаа.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатараас хөөрсөн MR8861 ээлжийн нислэг Өвөр Монголын Эрээн хотод газардаж Хятад, Монголын эх хуурайн хамгийн том боомт болох Эрээн боомтоос Улаанбаатар хүрэх нислэг аяллаа дахин эхлүүллээ. Өвөр Монголын хилийн хамгаалалтын анги Эрээн хотын хяналтын газар үүрэг гүйцэтгэж байна.

4 дүгээр сарын 15-ны өдөр Өвөр Монголын хилийн хамгаалалтын газрын ажилтан хилээр гарах хүмүүст боомтоор нэвтрэх гар гүйцэтгэл хийж байна.

Монгол Улсын Хүннү агаар аяллын компанийн ATR72 онгоц нислэгийг үйлдэх юм байна. Долоо хоногт 3 удаа аялах бөгөөд онгоцны дугаар нь MR8861/8862 болно. Долоо хоног бүрийн даваа, баасан гарагт өглөө 8:30 цагт Улаанбаатараас хөөрөх бол 10:10 цагт Эрээн хотоос хөөрөх юм. Долоо хоног бүрийн лхагва гарагт 20:00 цагт Улаанбаатараас хөөрөх бол 22:20 цагт Эрээн хотоос хөөрнө. Нэг удаагийн нисэлт нь 1 цаг 40 минут үргэлжлэх бөгөөд галт тэрэгтэй харьцуулбал 13 цаг хэмнэх юм.

 

4 дүгээр сарын 15-ны өдөр Эрээн хотоос Улаанбаатар аялах зорчигч онгоцонд сууж байгаа нь

Эрээн хот нь Хятад улсаас Монгол Улсад нэвтрэх цорын ганц төмөр замын боомт юм. Хятадын Монголтой нэтрэх хамгийн том авто замын, төмөр замын боомт бөгөөд “Нэг бүс нэг зам” бодлогын чухал цэг юм. Энэхүү агаар аялал нэвтэрсэн нь Эрээн боомт болон Монгол Улсын зайг илүү ойртуулж, хоёр орны хөгжлийг ахиулах бөгөөд Хятадын гадаад нээлтэд чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй билээ.

 

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл