solongonews
Интернэт сүлжээний аюулгүй байдлын ухуулгын долоон хоногийн үйл ажиллагаа эхэллээ
2017-09-19 17:00
ӨМӨЗО-ны Намын хорооны сүлжээ мэдээллийн алба зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулсан Өвөр Монголын 2017 оны улсын интернэт сүлжээний аюулгүй байдлын ухуулгын нэг долоон хоногийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 18-ны өдөр эхэлж, 400 гаруй зочин нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

ӨМӨЗО-ны Намын хорооны дарга, АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч, интернэт сүлжээний аюулгүй байдал ба мэдээллийн удирдах багийн дарга Ли Жихэн интернэт сүлжээний аюулгүй байдлын ажилд заавар өгөв.

Ли Жихэн заахдаа, “Интернэт сүлжээний аюулгүй байдал нь ард иргэдийн төлөө байх бөгөөд интернэт сүлжээний аюулгүй байдал нь ард иргэдэд түшиглэн, интернэт сүлжээний аюулгүй байдал нь нийгмийн хамтын хариуцлага мөн” гэсэн байна. Мөн интернэт сүлжээний аюулгүй байдлын ухуулгын нэг долоон хоногийн үйл ажиллагааг түшиглэн интернэт сүлжээний орон зайн хуулийн бүтээн байгуулалтыг баталгаатай ахиулж, интернэт сүлжээний аюулгүй байдлыг ухуулан, хуулийн ухуулгын хүмүүжлийг өргөн дэлгэр өрнүүлэн, аюулгүй байдлын хуулийг гүнзгий хэрэгжүүлж, нөлөөлөх хүчийг дээшлүүлэн, Өвөр Монголын иргэдийн интернэт сүлжээний аюулгүй байдлын ухамсар ба хуулийн ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй гэж чухалчлав.

Тэрээр, “Бүх шатны Намын хороо, Засгийн газар зөв интернэт сүлжээний аюулгүй байдлын үзлийг бий болгон гол цогц хариуцлагыг нарийн гүйцэтгэж, аюулгүй байдал ба хөгжлийг зэрэг баримтлан, хуулийн дагуу интернэт сүлжээнд хориг тавьж, интернэт сүлжээний хуулийг зөрчсөн үйл ажиллагааг зогсоож, чухал мэдээний суурь төхөөрөмжийн аюулгүй байдлыг баталж мэдрэх чадвар ба аюулгүй байдлаас сэргийлэх чадварыг тасралтгүй чангатгах хэрэгтэй.

Мөн шилдэг сайн үр дүнгээр Намын XIV их хурал амжилттай хуралдахыг хүсэж, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-д интернэт сүлжээний сайн сайхан орчинг бий болгож, найдвартай интернэт сүлжээний аюулгүй байдлыг батлах хэрэгтэй гэж чухалчлав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://m.hulug.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл