ӨМӨЗО-д ойролцоогоор нийт 20 мянга гаруй нүдний өвчтөн байдаг. ӨМӨЗО-ы “Гэрэл гэгээ бэлэглэх” үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нүдний өвчтөнүүдэд ач тусаа хүргэсэн байна.
Энэхүү үйл ажиллагаа ӨМӨЗО-ы 12 аймаг хотын давхардсан тоогоор 484700 хүн амд үзлэг хийсэн байна. Нийт 20959 болор цайх өвчинтэй өвчтөнд үнэ төлбөргүйгээр мэс засал хийжээ. Үүнээс гадна, “Гэрэл гэгээ бэлэглэх” үйл ажиллагаа басхүү 313900 өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, 2901 ядуу буурай өрхийн хүүхдүүдэд ойр харааны шил зохицуулж,493 хүүхдүүдэд хялар өвчний мэс засал хийсэн байна.
Мөн энэхүү үйл ажиллагаагаар Монгол Улсын 1040 болор цайх өвчинтэй хүмүүст тум дэм болсон байна.
Засгийн газраас бусад нийгмийн олон салбарууд мөн энэхүү үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. ӨМӨЗО-ы Санхүүгийн газар болон ӨМӨЗО-ы Иргэний хэргийн газар тус бүр 10 сая юаний даатгалын сан байгуулсан байна. Холбогдох мэс заслыг хийсэн Чао Жү, Шюй Юүн хоёр эмнэлэг нийт таван сая юань хандивласан ба олон тооны компани, буяны байгууллагаас өгсөн хандивын мөнгө нийт 10 сая юаньд хүрчээ.
