
Сэтгүүлчид 8-ны өдрийн үдээс өмнө Хангин хошууны Гүр дууны музейгээр аялж, биет бус соёлын өв болох гүр дууны тухай олголт авлаа. Мөн үеэр “Бор тохой” багийн гүр дууны тоглолтыг үзэж сонирхсон байна. Гүр дууг мөн төрийн дуу, ордны дуу гэж нэрлэдэг бол эрт дээр үеэс уламжилж ирсэн монгол үндэстний дууны төрөл юм. Энэхүү өв соёлыг Өвөр Монголын Ордос хотын Хангин хошууны элэг нэгтнүүд маань хадгалан уламжилсаар ирсэн байна.

11 дүгээр сарын 8-ны өдрийн үдээс хойш сэтгүүлчдийн баг Отог хошууг зорьж, Отог хошууны Монголын нууц товчооны музейтэй танилцлаа. Уг музейд “Монголын нууц товчоон”-ны олон хувилбар болон холбогдох судалгааны бичиг материал, урлагийн бүтээл зэрэг дэлгэгджээ. Мөн Отог хошуу Арбас сумын Хөх толгой багийн малчдын сайн дурын дуу хөгжмийн бүлгэм Хөх хөгжим хамтлагийнхантай уулзаж танилцан мэдээлэл авлаа.





Гүр дууны музейд





Монголын нууц товчооны музейд

Хөх хөгжим хамтлаг
