solongonews
ӨМӨЗО-ы 2018 оны ажлын төлөвлөгөө
2018-01-25 17:19
ӨМӨЗО-ы 2018 оны ажлын төлөвлөгөө

Нэг. Гурван төрлийн ажлыг сайн биелүүлнэ

1. Урьдчилан сэргийлж, эрсдэлийн эсрэг ажиллана.

2. Ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийнэ.

3. Бохирдлоос сэргийлэн засах ажлыг ахиулна.

Хоёр. Хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ

1. Хүчингүй хангамжийг үгүйсгэнэ.

2. Хөдөлгөх хүчийг илүү хөгжүүлнэ.

3. Бодит эдийн засгийн өөрийн өртгийг багасгана.

4. Хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

5. Бүс нутгийн зохистой хөгжлийг ахиулна.

Гурав. Шинийг санаачлах хэв маягийн Өвөр Монголыг бүтээн байгуулна

1. Шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

2. Стратеги бодлого, цаашдын чиг хандлагыг баримталж, үндсэн хэрэглээний судалгааг бэхжүүлнэ.

3. Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үйлчилгээний тогтолцоог өөрчлөх ажлын ахицыг түргэтгэнэ.

4. Хятадын инновацийн тавцанг хөгжүүлнэ.

5. Өндөр чанар бүхий “Олон нийтээрээ шинийг санаачилж хамтдаа бизнес эрхлэх” жишээ үзүүлэх суурин болон орон зайг хангана.

6. Боловсон хүчний стратеги бодлогыг бүрэн хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хөдөө тосгоныг хөгжүүлэх төрийн бодлогын дагуу ажиллана

1. Хөдөө аж ахуйг чанартай хөгжүүлж, ногоон хөдөө аж ахуйг хөгжүүлнэ.

2. Хөдөө орон нутгийн олон нийтийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон нийгмийн үйлчилгээг сайжруулна.

3. Хөдөө орон нутгийн газрын дүрэм болон хамтдаа өмчлөх эрхийн дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.

4. Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги төрийн бодлогын төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар батлан тогтооно.

Тав. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлттэй байх цар хүрээг өргөжүүлнэ

1. Засгийн эрхийг сааруулж, хяналт болон чөлөөтэй байдлыг уялдуулж, үйлчилгээг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн дэмжинэ.

2. Нээлттэй байх шинэ загварыг бий болгоно.

Зургаа. Ардын амьжиргааг батлан сайжруулна

1. Төв шударга болон чанар сайтай боловсролыг дэмжин хөгжүүлнэ.

2. Хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжин ахиулна.

3. Нийгмийн баталгаа болон тусламж үйлчилгээний системийг бэхжүүлнэ.

4. Олон гол цогцоос хангах, олон талын баталгаа бүхий түрээслэх болон худалдан авахыг хослуулсан орон сууцны баталгааны системийг бий болгоно.

5. Эрүүл энх Өвөр Монголыг бүтээн байгуулна.

6. Нийгмийн засаглалын түвшинг сайжруулна.

Долоо. Соёл иргэншилтэй Өвөр Монголыг бүтээн байгуулна

1. Соёлын итгэлийг бэхжүүлж, ард түмнийг сурган хүмүүжүүлэх, нийгэмд үйлчлэх, хөгжлийг ахиулах явц дахь соёлын үзүүлэх нөлөөг сайн ашиглан хөгжүүлнэ.

2. Социализмын гол өртгийн үзэл баримтлалын улс ардын боловсрол, иргэншил, соёлын бүтээгдэхүүнийг зохион бүтээх уламжлах талд үзүүлэх удирдах нөлөөг нэмэгдүүлнэ.

3. Сайн сайхан нийгмийн хэв заншлыг бий болгож, нийгмийн ёс зүй, мэргэжлийн ёс зүй, гэр бүлийн ёс суртахуун, хувь хүний ёс суртахууны бүтээн байгуулалтыг дэмжинэ.

4. Хот суурингийн соёлын утга агуулгыг сайжруулж, түүх соёл, хувьсгалт соёл, үндэстний зан үйлийн соёл, байгалийн экологийн соёл зэргийг хот суурингийн төлөвлөлт, барилга, гудамж талбайн бүтээн байгуулалтаар харуулна.

Найм. Бохирдолгүй Өвөр Монголын бүтээн байгуулалтын ажлыг ахиулна

1. “Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул ус” гэх үзэл баримтлалын дагуу ажиллаж, Хятадын умард бүс нутгийн аюулгүй байдлын халхавчийг бэхжүүлэн бүтээн байгуулна.

2. Ой, нуурын усны системийг сайжруулж, байгалийн ойн хамгаалалт, “Умардын гурван бүс нутаг”-ийн халхавч ой, тариалах үйл ажиллагааг зогсоож, ой өвс бэлчээрийг сэргээн хөгжүүлэх гол чухал экологийн төслүүдийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн ахиулна.

3. Бохирдолгүй хөгжлийн үзэл баримтлалын дагуу ажиллаж, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний бодлогын чиг хандлага, эдийн засгийн тогтолцоог бий болгоно.

Ес. Засгийн газрын бүтээн байгуулалтыг бэхжүүлнэ

1. Ард түмэн сэтгэл хангалуун Засгийн газрыг бүтээн байгуулна.

2. Шинийг санаачлах Засгийн газрыг байгуулна.

3. Ил тод, шударга, үр ашигтай Засгийн газрыг бий болгоно.

4. Эрх болон үүрэг хариуцлагатай байхыг бүрдүүлсэн Засгийн газрыг бүтээн байгуулна.

5. Үнэнч ариун, шударга Засгийн газрыг бүтээн байгуулна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл