solongonews
Олон улсын эмнэг сургах уралдаан анх удаа хотод боллоо
2019-08-26 16:52
Олон улсын эмнэг сургах уралдаан анх удаа хотод болсон байна.

   Хөххот дахь Өвөр Монголын морин уралдааны талбайд 08-р сарын 25-эй үдээс өмнө Х удаагийн Хятад улсын адуун соёлын найр, анхдугаар удаагийн Өвөр Монголын олон улсын адуун соёлын цуглааны нэг агуулга болох “Монгол морь” олон улсын эмнэг сургах уралдаан амжилттай явагдсан байна. Энэ нь Өвөр Монгол орон анх удаа эмнэг сургах уралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулж, хотод уралдуулж байгаа юм. Уралдаанд ОХУ--ын БНБУ, Монгол Улс зэрэг улс орнууд ба Хятад улсын Шиньжян, Өвөр Монгол зэрэг газар орны 25 төлөөлөх багийн 60 шахам адуучин оролцож, 80 гаруй эмнэг уургалан, унаж сургасан байна.

Уралдаан дахь бүх эмнэг морьдыг Шилийнгол аймгийн Авга хошууны Их гол сумын Их-Ус багийн малчин Алтанбаганы мянган агтаас шилэн сонгож авчирсан байна. Тэрээр 08-р сарын 23-ны өдөр уралдааны зохион байгуулах комиссын хүсэлтээр 80 эмнэгээ 5 машинаар ачиж тээж ирсэн юм. Зам дэндүү хол байна, тээгээд ирэхэд морины хөл жаахан хөших шахлаа. Энэ удаад эхнэр, хоёр хүүхэд, ач зээтэйгээ адуугаа авчирсан юм. Анх удаа хотод болсон иймэрхүү уралдаанд эмнэгээ давхиулсандаа маш их баярлаж байна. Би ч гэсэн уралдаанд оролсогчдын нэг гэж сэтгэл догдлон ярьж байлаа.

Хурц ширүүн өрсөлдөөнөөр дамжин Шилийнгол аймгийн Авга хошууны Ихгол төлөөлөх баг нь ерөнхий оноогоор тэргүүлж, Авга хошууны Баянголын төлөөлөх баг ба Билгүүдэйн төлөөлөх баг хоёрдугаарт орж, Шилийнхотын Булган сумын Эрдэнэтал багийн төлөөлөх баг, Баяннуур аймгийн Урадын төлөөлөх баг, Баяннуур аймгийн төлөөлөх баг гуравдугаарт орсон байна. Үүнээс гадна, Монгол Улсын Содбилэг хамгийн шилдэг уургачин, Авга хошууны Хүсэл хамгийн шилдэг эмнэгчин, Авга хошууны Шинжилт хамгийн шилдгээр тодорч шагнуулсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл