solongonews
Хятад, Монголын цахим худалдааны суурин
2017-06-05 19:20
“Юй Ли” гадаад худалдааны ХХК нь 2013 онд Хятад, Монголын хил дамнасан цахим худалдаа “UBMALL” цахим худалдааны сайтыг байгуулжээ.

Одоогийн байдлаа тус сайтад 1600 гаруй дэлгүүр бүртгэгдээд байгаа аж. Нийт 60 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнтэй бөгөөд найман төрөл зүйлд ангилсан байна. Үүнд: бэлэн хувцас, цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа, барилгын материал, нярайн хэрэгсэл, барилгын машин тоног зэрэг багтдаг болно. Тус сайтын хандалтын хувьд өдөрт дунджаар 50-60 мянга гаруй хэрэглэгч орж үздэг. “Юй Ли” компани нь цахим худалдааны сайт ажиллуулахын зэрэгцээ бараа бүтээгдэхүүнээ хуваарилах, шалгах, тээвэрлэх, боодоллох, хүргэх зэрэг бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг. 2016 оны 2-р сараас эхлэн тус компанид Эрээн хотын цахим худалдааны бараа бүтээгдэхүүний хорио цээр, хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн газрыг байгуулснаар бараа бүтээгдэхүүнээ 24 цагт багтаан хилээр гаргадаг болсон байна. Иймээс Эрээн хот нь Хятад, Монгол, Орос төдийгүй Хятад, Европын хил дамнасан цахим худалдааны бараа бүтээгдэхүүнийг дамжуулах чухал суурин болжээ.

Зохиогч: Б.Туяа, Б.Хурц
Найруулагч: Б.Туяа, Б.Хурц
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл