Өвөр Монгол 1900 шахам ажлын байр хангажээ
2018-10-18 21:53
Өвөр Монгол 1900 шахам ажлын байр хангажээ.
2018 оны Өвөр Монголын хөдөлмөрийн яармаг энэ сарын 17-ны өдөр Хөххотод болж, 1900 шахам ажлын байраар хангасан байна.
Тус хөдөлмөрийн яармагийг ӨМӨЗО-ы Хүн хүчний нийгмийн баталгааны тэнхимээс санаачлан, “Хөдөлмөрийн яармагаар ядуурлыг бууруулахад туслах” сэдвийн дор зохион байгуулагдсан бол 53 байгууллага нэгж нийт 1862 ажлын байраар хангажээ. Үүний дотор компьютер, интернет, цахим худалдааны төрлийнх 19 хувийг эзэлж, зах зээлийн борлуулалт, нийтийн харилцааны төрөл 19 хувь, орон сууц үл хөдлөх хөрөнгө, эд бодисын менежментийн төрөл 6 хувийг тус тус эзэлж байна.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
