Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын сэтгүүлчид 04 дүгээр сарын 12-ны өдрийн үдээс хойш Ази тивийн хамгийн том сүүний үйлдвэр гэгдэх Өвөр Монголын И Ли групптэй танилцсан юм. Өдөр тутамд 2000 тонн сүү үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр нь 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг юм байна. Сэтгүүлчид бүрэн автомат үйлдвэрлэлийн тасаг, агуулах зэргийг сонирхон шинжлэх ухаан техникийн гайхамшгийг биеэр үзэж явсан юм.
Мөн өдөр сэтгүүлчид Или группийн музейтэй танилцлаа. Умардын нүүдэлчин үндэсний сүүний соёлын хөгжлийн түүхийг харуулахыг зорьсон уг музей нь Хятад улсын хэмжээнд төдийгүй дэлхийд анхдагч сүүний соёлын музей болжээ. Сэтгүүлчид эндээс сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцыг харж, түүхэн улбаатай танилцан, сүүн бүтээгдэхүүнээс амсан, сүүний үйлдвэрийн талаарх мэдээлэл авлаа.
