Сүүлийн өдрүүдэд “Хятад улсын монгол анагаах ухааны хот” албан ёсны вебсайт ашиглалтад орж, аж ахуйн нэгж, эмнэлэг, эрдэм шинжилгээний дээд сургууль, эрүүл мэндийн байгууллага зэргийг албан ёсны вебсайтад хамруулж, монгол анагаах ухаан, монгол эм эмнэлгийн“интернэт сүлжээ”-г бүтээн байгуулсан байна.
Уг вебсайтыг Өвөр Монголын Түнляо хотын нэгэн компаниас бүтээсэн ба ижил бус хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад суурилж адил бусын зохицуулалт хийсэн байна. Үүнээс гадна, замч, монгол анагаах ухааны зөвлөгөө, монгол эм эмнэлгийн уламжлалт засал, монгол эмийн нөөц баялаг, анагаах ухааны онцлог болон давуу тал, алдарт эмч, эрүүл мэнд, монгол эм эмнэлгийн сурвалж бичиг, монгол эм эмнэлгийн чухал их түүхэн хэрэг, монгол анагаах ухааны содон хүмүүс зэрэг 14 хэсэг агуулгыг хамруулсан байна. Үүний зэрэгцээ “Хятад улсын монгол анагаах ухааны хот” албан ёсны вебсайт нь бас монгол эм эмнэлгийн судалгааны вебсайт, бүртгүүлэх вебсайт, Хятад улсын төвд эмийн вебсайт зэрэг 17 эм эмнэлгийн мэдээ мэдээллийн тавцантай хамтран ажиллаж, интернэт сүлжээгээр урьдчилан бүртгүүлэх, холбогдох анагаах ухааны бичиг материал татаж дамжуулах зэрэг үйлчилгээгээр хангасан байдаг юм.
