Өвөр Монголын 12 пост доктор цолтонд 30 мянган юань олголоо
2018-12-26 17:38
Өвөр Монголын 12 пост доктор цолтой ажилтан бүрд 30 мянган юань олгов.
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы боловсон хүчний нөөц болон нийгмийн баталгааны газраас 2018 оны пост доктор цолтой шинжлэх ухааны судалгааны ажилтанд тусламж үзүүлэх тухай мэдэгдэл нийтэлсэн байна. Өвөр Монголын Их Сургуулийн пост доктор Рэнь Жявэй, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн пост докторын Мао Во зэрэг Өвөр Монголын их дээд сургууль, аж ахуйн нэгжийн 12 пост доктор цолтой шинжлэх ухааны судалгааны ажилтан бүрд 30 мянган юанийн тусламж олгож, шинжлэх ухааны судалгаанд дэмжлэг үзүүлэхээр зорьсон байна. Мөн залуучуудын шинжлэх ухааны судалгаа хийхийг дэмжиж, дээд хэмжээний боловсон хүчний бүтээн байгуулалтыг бэхжүүлэх дээр зорилго тавьсан байна.
Зохиогч: БАО ЮЙИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
