solongonews
Өвөр Монголын онцгой ядуу 15 хошуу шянийг ядуурлаас гаргах ажилд даатгалын компани дэмжлэг үзүүлнэ
2018-05-09 10:26
Өвөр Монголын онцгой ядуу 15 хошуу шянийг ядуурлаас гаргах ажилд даатгалын компани дэмжлэг үзүүлнэ.

ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлөөс онцгой ядуу орон нутгийг ядуурлаас гаргах ажилд туслах талын ажлыг идэвхтэй хийж, даатгалаар дамжин ядуурлаас гаргах ажлыг  сайжруулах үүднээс саяхан ӨМӨЗО-ы даатгалын компанийн хяналт шалгалтын товчоо болон ӨМӨЗО-ы ядуурлыг бууруулах алба хамтран “Даатгалын компаниар дамжин онцгой ядуу хошуу шянийг ядуурлаас гаргах ажлыг дэмжих төсөл”-ийг гаргаж, 2018 оноос эхлэн Өвөр Монголын онцгой ядуу 15 хошуу шяньд даатгалын компаниар дамжин ядуурлаас ангижруулах бодлого хэрэгжүүлэхээр болов.

Уг төсөлд бүх хошуу шянь ӨМӨЗО-ы эд хөрөнгийн даатгалын компани, амь насны даатгалын компанитай ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны гэрээ байгуулна гэжээ. Онцгой ядуу хошуу шяниас бүртгүүлсэн иргэдийн гэнэтийн ослын гэмтэл, өвчнөөс болон дахин ядуурахаас сэргийлэх ажлыг тасралгүй сайжруулна гэжээ.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл