“Номин ногоон умард хил, соёлын бүтээлч аж ахуйн саруул ирээдүйг цогцлооно” сэдэвт Өвөр Монголын дөрөв дэх удаагийн соёлын аж ахуйн үзэсгэлэнгийн талбайд хүний хөл хөдөлгөөн ихтэй өнгөрлөө. Хүмүүс өөр өөрийн сонирхож байгаа бүтээгдэхүүнээ сонгон үзэхийн дээр шинээр гарсан бүтээгдэхүүнийг ч сонирхоно.
- Монгол наадам юм уу?, Үгүй. Бичгийн хэрэгсэл байна хэмээн Шилийнгол аймгийн үзэсгэлэнгийн тэнхимийн нэг талд байрласан “Дүүдэй” бичгийн хэрэгслийн компанийн бүтээгдэхүүнийг сонирхож байлаа.
“Дүүдэй” бичгийн хэрэгслийн компанийн менежер Урьхан 2017 онд “Дүүдэй” тэмдэгт брэндийн патентын эрхийг авсны дараа “Дүүдэй” бичгийн хэрэгслийн ХК-иа Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Улиастай сууринд байгуулсан байна.
Дүүдэй бичгийн хэрэгсэл нь үндэстний соёл, урлаг, амьдралын хэрэглээний зүйлийг уялдуулсан хамгийн иж бүрэн үндэстний онцлогтой анхны бичгийн хэрэгсэл юм. Одоогийн байдлаар “Дүүдэй” бичгийн хэрэгслийн компани эко бийр, цаас, шугам зэргийн нийт 11 төрлийн 23 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд борлуулж байна. Энэ нь материал сонгон үйлдвэрлэх явцад бохирдлоор хамгийн бага тэрчлэн бохирдолгүй TPR материал, байгалийн цаас зэргийг сонгон хэрэглэдгээрээ улсын стандартыг баталснаар барахгүй олон улсын ISO 9001 гэрчилгээ, Европын стандартыг баталсан байна. Дүүдэй бичгийн хэрэгсэл нь үндэстний онцлог бүхий эко бичгийн хэрэгсэл болж, хэрэглэгчдийн таашаалыг ихэд хүлээж байгаа нь энэ юм.
- Манай компанийн үйлдвэрлэж байгаа баллуур нь TPR материалыг ашиглаж үйлдвэрлэж байгаа тул бохирдлоор бага, сонин хачин үнэргүй юм. Харин одоогийн зах зээл дээр байгаа ихэнх баллуурын гол материал нь PVC-аар хийж байгаа тул үнэртэйн дээр хүний биед ч хортой байдаг. Бидний хийж байгаа харандааны голыг Шанхайд үйлдвэрлэж. Тус харандаа нь туулгагүй харандаа болно. Үзүүрээрээ газар унасан ч үзүүр нь хугардаггүй онцлогтой. Харандааны модыг Хармөрний шинэ модоор үйлдвэрлэж байгаа юм. Дасгалын дэвтрийн материал нь байгалийн цаасаар бор материал болгож байгаа болохоор мөн бохирдолгүй. Гэвч өөр зах зээл дээрх дасгалын дэвтрийг бодвол өнгө нь шаравтар байдаг хэмээн Урьхан үйлдвэрлэж байгаа бичгийн хэрэгслийнхээ талаар нарийн танилцууллаа.
Хэдэн жилийн турш “Дүүдэй” бичгийн хэрэгсэл нь Өвөр Монголын доторх хошуу шяниудаар 200 гаруй тусгай борлуулах цэгтэй болсон бөгөөд “Тао Бао” сайтад ч цахим дэлгүүрээ ажиллуулж Хятад улсын хэмжээнд борлуулагдах болсон. Америк, Канад, Монгол Улсын хэрэглэгчдийн анхааралд хүрснээр өнгөрсөн жилийн орлого нь нэг сая юанийг давсан амжилтад хүрсэн байна.
Одоогийн байдлаар Дүүдэй бичгийн хэрэгслийн компани нь үндэстний зан үйл, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч, санаа амар хэрэглэж болох бохиртол багатай бичгийн хэрэгслийг үйлдвэрлэхээр гол зарчмаа болгон ажиллаж байна.
- Цаашид цар хүрээгээ өргөтгөн үндэстний онцлогтой бохирдлоор бага томчуулд зориулсан бичгийн хэрэгсэл, хүүхэд багачуудын аюулгүй оюуны тоглоомын зүйлс, соёл урлагийн онцлог бүхий зүйлсийг үйлдвэрлэн компаниа үндэстний брэнд болгохоор хичээн ажиллана хэмээн Урьхан ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө итгэл төгөлдөр ярьж байлаа.
