solongonews
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Х форумын нээлт боллоо
2019-07-04 12:07
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Х форумын нээлт боллоо

    Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Х форумын нээлт 07 дугаар сарын 04-ний өдөр Өвөр Монголын Ордос хотноо болсон байна .
Тус удаагийн форумыг Хятадын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Ордос хотын намын хороо, Засгийн газраас зохион байгуулж байгаа юм .


     Нээлтийн үеэр Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумын 10 жилийн эргэцүүллийн видео бичлэг тавьж Ордос хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ню Жюнь-Янь угтах үг хэлсэн байна. ХСНЭ-ийн намын дугуйлангийн нарийн бичгийн дарга, байнгын дэд ерөнхийлөгч Хү Шяохань, МСНЭ-ийн ерөнхийлөгчийн түр үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаатар, ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлага нар үг хэллээ.


ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтэс, ХСНЭ, МСНЭ, ӨМӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын хэлтсийн удирдлагаас “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форумыг үүсгэн зохион байгуулалцсан онц зүтгэлтэн” нарт өргөмжлөл гардуулсан байна .


      Мөн үйл ажиллагааны үеэр Өвөр Монголын телевиз болон Улаанбаатар телевиз, Солонго мэдээллийн төв болон Монгол Улсын Өнөөдөр сонин, Монголын үндэсний мэдээ телевиз, Хөххотын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болон МСНЭ-ийн Сэлэнгэ аймгийн салбар, Бугат хотын Засгийн газрын ХМА болон МСНЭ-ийн Орхон аймгийн салбар, Хөлөнбуйр хотын Засгийн газрын ХМА болон Монгол Улсын Дорнод аймгууд санамж бичигт гарын үсэг зурах ёслол зохиогдсон байна.


   Тус форум "70 жилийн уламжлалт найрамдлаа өвлөн Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ эринийг хамтаар цогцлооё" сэдвийн хүрээнд Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн ойлголцлоо цаашид гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, солилцоогоо өргөжүүлж, Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг худалдааны хэлхээ холбоо, соёлын солилцоонд нэн сайн орчин нөхцөлийг бий болгон өгч, Хятад, Монгол хоёр улсын сайн хөршийн найрамдлын харилцааг сайжруулан хөгжүүлэхэд чиглэсэн байна.


    Өвөр Монголын Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн байнгын орлогч дарга, Өвөр Монголын СНЭ-ийн ерөнхийлөгч Жөү Чүньже “Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эринийг хамтдаа байгуулъя” сэдвээр, МСНЭ-ий ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар “Монголын хэвлэл мэдээллийн хөгжил, хандлага” сэдвээр, Синьхуа агентлагийн редакцийн зөвлөлийн дэд дарга Бань Вэй “Хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг ахиулж хоёр орны сайн сайхан ирээдүйг хамтаар цогцлооё” сэдвээр, "Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Монгол Улсын сонин, сэтгүүлийн тойм” сэдвээр илтгэл тавьсан байна .

 

Зохиогч: Х.Арвинтал М.Банди
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл