Хөххотын Хүний нөөц болон нийгмийн баталгааны товчооноос санаачлан зохион байгуулсан Хөххотын Хүний нөөцийн үйлчилгээний төв, орон нутгийн Хүний нөөцийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Дунд буюу том хотуудын хамтарсан их, дээд сургуулийн төгсөгчдөд зориулсан ажил олгох Ⅳ тусгай арга хэмжээ болон Хөххот, Бугат, Ордос болон бусад аймаг, хотуудын ажилд авах уулзалт” энэ сарын 6-ны өдөр Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах юм байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Хөххот, Бугат, Ордос болон бусад аймаг хотуудын нийт 600 гаруй дунд, жижиг аж ахуйн нэгж болон байгууллагуудыг зохион байгуулж, хоол хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн үйлчилгээ, хөдөлмөр хүч, эрчим хүч, химийн аж үйлдвэр, цахилгаан эрчим хүч, хөдөө болон мал аж ахуй зэрэг олон салбаруудыг хамрах юм байна.
Анх удаа Хөххот, Бугат, Ордос, Жинин зэрэг хот ба ойролцоох аймаг, хотуудын аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын хамтран ажилласан нь тус удаагийн үйл ажиллагааны хамгийн том төв цэг аж. Ажил хайгчдад төрөл бүрийн аж ахуйн нэгжүүд ажлын байраар хангаж чадахаар үл барам бүс нутгийн сонголтын тал дээр өргөн дэлгэр цар хүрээтэй юм байна.
