
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн 11-р сарын 15-ны өдөр ӨМӨЗО-д суугаа Төвийн хэсэг хэвлэл мэдээллийн байгууллага нэгжээр ажиллаж, Өвөр Монголын ажлын хөгжилд үзүүлж буй тэдний хувь нэмрийг үнэлж, баярлаж байгаагаа илэрхийлэв.
Шы Тайфэн Ардын өдрийн сонины хорооны Өвөр Монгол дахь салбар хороо, Синьхуа хорооны Өвөр Монгол дахь салбар хороо, Төвийн телевиз хорооны Өвөр Монгол дахь өртөө, Төвийн ардын радио нэвтрүүлгийн хорооны Өвөр Монгол дахь өртөө зэрэг газраар хүрч, сурвалжлан найруулах тавцан, мэдээ мэдээллийн нэвтрүүлгийн тасаг, шууд нэвтрүүлгийн тасаг, суртал ухуулгын тусгай булан, дагуул одны аппарат, дрон зэрэгтэй танилцсан байна. Мөн ӨМӨЗО-д суугаа Төвийн 13 хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дарга удирдлага, сэтгүүлчдийн төлөөлөгчидтэй санал бодлоо солилцсон юм. Шы Тайфэн:
- ӨМӨЗО-д суугаа Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд намын удирдлагаар улс төрийн зөв оновчтой чиглэлийг баталж, Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийн талд мэдээ мэдээллийг маш сайн хүргэж, чухал хувь нэмрээ оруулж байна гэжээ.
