
Мэдээллийн хурд өрсөлдсөн шинэ зуунд монголчууд цагийн урсгалыг дагаж, өдөр тутмын албан ажил хийх, холбоо барих, аялан зугаалах, боловсролын салбар зэрэгт монгол үг хэл, үсэг бичгээ ямар ч саадгүй хэрэглэж ашиглахыг хүсэж хөөцөлдсөөр ирсэн. Ялангуяа Засгийн газрын талаас иргэдэд чиглүүлсэн үйл хэргийг шийдвэрлэх зөөлөн тоног нь хэрхэн монгол хэлээр ажиллахыг дэмжих тухай маш анхаарч байна.
Энэ тухай Бай Шүанчэн гишүүн санал зөвлөмжөө дэвшүүллээ. Өөртөө Засах Орон, аймаг хотын сайт нь тэргүүн нүүрэндээ монгол хэлний хэв хангах хэрэгтэй. Уурхай малтах, далайн ан зэрэг онцгой ажлаас гаднах бусад бүхий л үнэмлэхэд монгол, хятад хос хэлний цахим мэдээ болон хос хэлний үнэмлэх гаргаж, төрөл бүрийн систем нь монгол хэлний нэр томьёоны тасалбар гаргадаг байвал зохино. Онцгой зарим тухайлсан ажил болон цар хүрээ, хэрэгцээ шаардлагаа үндэслэн шийдвэр гаргахаас гадна нийгмийн баталгаа, ахмадуудын асрамж, эрүүл мэнд, боловсрол зэрэг хувь хүний тухайлсан ажилд чиглүүлсэн байгууллагууд монгол хэлээр шийдэх стандарт хангах хэрэгтэй бөгөөд монгол хэлээр шийдвэрлэсэн үр дүнг нийтэлбэл зохино. Монгол хэлний хэрэглээ төвлөрсөн газар орон болон ажлын тоо баримт хайж цуглуулахад монгол хэлийг дэмжих хэрэгтэй. Ажил төрөл шийдвэрлэх том тэнхимийн дэлгэц, гарын авлага дээр монгол, хятад хоёр хэлийг хамт хэрэглэх шаардлагатай. Мэдээ мэдээлэл хайх, холбоо барих хэрэгсэл болон бусад туслах хэрэгсэл нь одоо байгаа монгол хэлний Засгийн газрын сайттай адил мэргэжлийн түвшинд хүрэх хэрэгтэй.
