solongonews
“Алтан тахиа үүрийг мэдээлж” Хөххотыг туяарууллаа
2017-09-20 17:35
Өвөр Монголын Үндэстний цөөнхийн олон нийтийн соёл спортын төвд 9 дүгээр сарын 16-ны үдэш гэрэл туяарч, олон одод гялалзана.

Нээлтийн ёслолын бүжиг “Хөххотод тавтай морилно уу”

21:00 цагийн үед хамгийн шилдэг түүхт кино, хамгийн шилдэг кино найруулагч, хамгийн шилдэг эрэгтэй эмэгтэй гол дүрийн жүжигчин зэрэг шагналын эзэд тодрохыг дагаад Хятад улсын “Алтан тахиа Өнөр цэцэг” 26 дахь киноны наадмын шагнал гардуулах ёслол боллоо. Фен Шяоган “Би Пань Жиньлянь биш” гэх кино бүтээлээрээ хамгийн шилдэг кино найруулагчийн шагнал хүртэж, Дэн Чао “Шятам нар зүрхийг төөнөнө” гэх киногоороо хамгийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагнал хүртсэн бол Фань Бинбин “Би Пань Жиньлянь биш” гэх киногоороо хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг тус тус хүртжээ.

Алдарт кино найруулагч Фен Шяоган “Би Пань Жиньлянь биш” киноны гишүүдийн хамт

Өвөр Монголын кино үйлдвэрийн бүтээсэн “Үзэмчиний хүүхэд” кино хамгийн шилдэг хүүхдийн киноны шагнал хүртжээ. “Алтан тахиа Өнөр цэцэг” кино наадмын туг дамжуулах ёслол болж, дараагийн “Алтан тахиа Өнөр цэцэг” кино наадмыг Гуан Дуны Фо Шаньд зохион байгуулагдахаар болсны олон нийтэд зарлаж, Хятад улсын “Алтан тахиа Өнөр цэцэг” 26 дахь кино наадам өндөрлөлөө.

Алдарт кино найруулагч Майлс 

Энэ удаагийн кино наадам 4 өдөр үргэлжилж, улсын дотоодод бүтээсэн шинэ кино үзүүлбэр, үндэстний цөөнхийн кино үзүүлбэр, Хонконг, Макаогийн кино үзүүлбэр, Тайваны кино үзүүлбэр, олон улсын кино үзүүлбэр, Хятад улсын киноны дээд зэрэглэлийн форум, Кино утга зохилын форум, Хятад улсын кино шинжлэх ухаан мэргэжлийн форум, “Нэг бүс нэг зам”-ын Хятад гадаадын кино солилцооны судлан ярилцах хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Хамгийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин шагнал хүртсэн Дэн Чао

Фань Бинбин “Би Пань Жиньлянь биш” гэх киногоороо хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагнал хүртлээ

2016 оны кино наадмын тугийг хүлээн авснаас хойш Хөххотын Засгийн газар жил гаруй хугацаанд бэлтгэж, кино урлагт зүтгэж буй олон арван зүтгэлтэн, үзэгчдэд ил тод цаг үе, үндэстний онцлогтой, олон түмэнд таашаагдсан соёлын чуулганыг зохион байгуулж, Хятад улсын кино үйлсийн хөгжлийн амжилт бүтээл болон ӨЗО-ны баялаг соёл, байгалийн өвөрмөц давуу тал, өөрчлөлт хөгжлийн үр дүнг дэлгэн үзүүлж, Өвөр Монголын кино үйлсийн хөгжил, Хятад улсын үндэстний цөөнхийн киноны хөгжлийн цаашдын хөгжлийг ахиулжээ.

Хятад улсын Утга урлагийнхны холбооны ахмад кино уран бүтээлчийн шагналыг хүртсэн Малчинхүү сэтгэгдлээ хуваалцлаа

Фань Бинбин хамгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагнал хүртэж Ли Чень баяр хүргэж байгаа нь

Жүжигчин Нин Жин

Алдарт жүжигчин Цэцэнгоо нутгийн олонтойгоо мэндчиллээ

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНЫН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл