solongonews
Мал усалдаг удирдлагатай төхөөрөмж бүтээжээ
2019-05-13 16:41
Малчин Гантөмөр мал усалдаг удирдлагатай төхөөрөмж бүтээжээ.

Гантөмөр Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтан-Овоо суурингийн Хөндлэй багийн малчин. Одоогоор Алтан-Овоо сууринд машин засварын газар ажиллуулж байгаа аж. Тэрээр мал усалдаг удирдлагатай төхөөрөмжийг бүтээж, малчдад захиалгаар хийж өгч байна.

Угсрахад хялбар, хэрэглэхэд амар, үнэ ханшны талд тохиромжтой мал усалдаг удирдлагатай төхөөрөмж нь 4G гар утсанд суулган хэрэглэдэг. Тиймээс гар утас сүлжээтэй л юм байвал хаана ч байсан малаа усална.

Гантөмөр мал усалдаг удирдлагатай төхөөрөмжийг өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн сэдэн бодож, хэдэн удаа туршиж ялагдан, энэ жилийн 04 дүгээр сард амжилт олсон аж. Цаг зав л гарвал интернэт сүлжээнд гарч удирдлагатай машин харна бас судална.

Сургуульд байхдаа физикийн хичээлд дур сонирхолтой байжээ. Физикийн туршилтын хичээлд бүр ч их дуртай байсан гэдэг. Гэвч ар гэр, аав ээждээ тус болохоор сургуулиа орхиж малчин болсон байна. Малчин болсон цагаасаа шөнийн манаанд явах ажил нь хамгийн хатуу байсан болохоор Гантөмөр шөнийн мал хотоосоо хөдлөхийг мэдэгддэг дохионы машин зохиож, анхны бүтээлээ эхлүүлсэн юм. Дараа нь айраг бүлдэг машин зохиосон гэнэ. Ээж нь өдөр бүр айраг бүлж, их ядарч харагддаг учраас цахилгаанаар айраг бүлэх машин зохиосон аж.

Гантөмөр 2007 онд Алтан-Овоо сууринд ирж машин засвар, гагнуурыг сурч, өөрийн гэсэн машин мотоциклын засварын газар ажиллуулсан байна. Хөдөө орон нутгаар мотоцикл унадаг хүмүүс олширч түүний сонголт аргагүй зөв болжээ. Машин мотоцикл сэлбэн засахын хажуугаар цаг зав гарвал шинийг бүтээхийг бодно. Тэрээр 2016 онд дээсний эргүүлэг зохиож нэлээд олон хүний захиалгыг авсан байна.

Хөдөөний гэрийн ойрхон булаг гол байхгүй учраас тэмээ услах нь бас нэг ажил болно. Ингээд тэрээр тэмээгээ услах удирдлагатай машин зохиосон нь энэ юм.

Зохиогч: Түмэн, Багана
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл