Нийгэм гэж хүнээр хүнээс бүрдсэн цогц юм. Хүний хөгжил нь нийгмийн хөгжил, орон зайнд нөлөөлж байдаг. Ажилчин, барилгачин хот суурингийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, малчин, тариачин хүн ардын хүнсийг хангаж, гудамж цэвэрлэгч бидэнд цэвэр тохилог орчин тойрныг хангаж өгдөг.
“Хүн ажлыг голдог, ажил хүнийг голдоггүй” гэдэг. Өөрийн хийж байгаа ажил төрөл, цалиндаа ханамжгүй ихийг хийж их олохыг бодох хүмүүс зөндөө байдаг. Ихийг хийж, ихийг бүтээх агуу их хүсэл мөрөөдөлтэй байх нь гарцаагүй сайн. Гэхдээ "Хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрэх” гэдэг дээдийн сургаалыг саналтай.
Зорьсон зүйлийнхээ төлөө жолоогүй зүтгэж байгаа хүмүүс байхад замаасаа зуурмаг буцах хүмүүс ч байдаг. Юу хийхээ мэдэхгүй, хийж байгаа зүйлээ зориг шуудахгүй явах нь өөрийгөө олоогүй, хэн бэ гэдгээ мэдрээгүй учраас болсон юм. Хүний утга төгөлдөр амьдрахын үнэт чанар нь өөрийгөө олоход оршдог. Харин ямар ажил хийж ямар амжилтад хүрэх нь хамаагүй, өөрийн хэр хэмжээнд хийж бүтээж байгаа, хийсэн бүтээсэн бүхэн нь л чиний өртгийг илэрхийлдэг .Монгол Улсад дөчин жил гудамж цэвэрлэсэн нэг настны бичлэгийг үзлээ. Энэ настан арван хэдхэн наснаасаа эхэлж ээжийгээ дагаж гудамж цэвэрлэгч болжээ. Улаанбаатар хотын гудамжны хөгжил хувирлыг сайн мэддэг энэ настан:
- Та яагаад ийм урт хугацаанд гудамж цэвэрлэсэн бэ? гэхэд:
- Ганц хийж чадах ажил нь энэ юм чинь удаан хийхгүй өөрөө юу хийх вэ гэж хариулж байсан. Хоёр үеэрээ Улаанбаатар хотын цэвэр сайхны төлөө ажилласан энэ настныг Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн баатраар цоллож тэтгэвэрт гаргасан. Хүний үнэ цэнэтэй үзэл баримтлал нь зөвхөн агуу их зүйлийг хийхэд байгаа биш, эгэл үйлийг тэвчээртэй хийхэд байдаг гэснийг энэ настан бидэнд хэлж өглөө.
Зорьсон үйлээ зуурмаг битгий хаяарай, амжилтын наана хүрээд хаячихсан ч байж болох юм. Тийм бол хичнээн харамсалтай вэ. Ямар ажил төрөл хийсэн ч зорьж зүтгэсэндээ хүрэхээр чин сэтгэлээсээ хичээл зүтгэл гаргаж байвал амжилтад хүрэх учиртай.
