solongonews
Өвөр Монголын түүхэн дэх энэ өдөр
2017-07-30 22:30
Түүх судлалын үнэт үлдэгдэл болох Га Шянь Дүн агуй

Хөлөнбуйр аймгийн түүхийн дурсгалт зүйлсийн хамааралтын газрын археологи судлалын ажилтан Ми Веньбин нар 1980 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Их Хянган давааны умард хэсэг дэх Орчон үндэстний цөөнхийн өөртөө засах хошууны Ар гол суурингийн ойролцоо байрлах Га Шянь Дүн агуйгаас түүхэн дэх Хойд Вэй улсын “Тай Пин Жэнь Жүнийн дөрвөн он”-ы чулуун сийлбэрийг илрүүлсэн байна.

Ингээд уг агуй нь Хятадын эртний сурвалж бичигт тэмдэглэгдсэн Хойд Вэй улсын Тоба Сяньби үндэстний дээдсийн сууж байсан хуучин буурь болохыг гэрчилсэн байна. Га Шянь Дүн агуйн чулуун гэр нь Хятадын умард бүс нутгаас илрүүлсэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн бөгөөд шалган нотолж болох эртний үндэстний үлдэгдэл мөн ажээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл