
И Ли групп 1957 онд хоршоо хэлбэрээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлаа эхлүүлж байсан бол өнөөг хүрэхэд Хятад улсын сүүн бүтээгдэхүүний аж ахуйн тэргүүлэгч нэгжийн нэг төдийгүй Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний 8 хүчирхэг компанийн нэгд жагссан цорын ганц аж ахуйн нэгж болжээ. Тус группийн 2017 оны нийт орлого 68 тэрбум 58 сая юаньд хүрч, Хятад улсын дотоодын аж үйлдвэрийн тэргүүлэх байранд жагсав. 2018 оны эхний улирлын үйл ажиллагааны орлого 19 тэрбум 753 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 25.1 хувиар нэмэгджээ.
Өнөөгийн байдлаар шингэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад ороод 10 гаруй жил болж байна. Орчин үеийн дэвшилтэт технологиор тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Тус үйлдвэрт 18 машин зэрэг ажиллаж байгаа бөгөөд ихэнхдээ автоматаар ажилладаг. И Ли групп Хятадын баруун хойд бүс нутаг, умард бүс нутаг, зүүн хойдын бүс нутгийг хамруулсан хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүний суурин. Түүнчлэн Европ, арлын орнууд, Америк тив зэрэгтэй хамтран ажилладаг бөгөөд хэрэглэгчдийг чанартай сайн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.
И Ли групп 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй. Бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн төрлөөр голлодог.
Тус групп дэлхийн олон улс орнуудтай сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улсын дотоод, гадаадын нөөц баялгийг ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ байгуулжээ.
Мөн хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө зүтгэдэг И Ли групп дэлхийн улс оронд хараагаа тэлж, Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улсуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
И Ли группийн хөгжил нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжилд шинэчлэлт авч ирэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүллээ. Дэлхийн хэмжээнд дэлхий нийтийн сүүний нөөц баялгийг Хятадын зах зээлтэй, дэлхийн оюун ухааныг Хятадын туршлагатай, дэлхийн дүрмийг Хятадын санаачилгатай нэгтгэн хөгжүүлж, олон улсын сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн хөгжилд шинэ боломж олгосон байна.
Аяллын жолоог энэ өдрийн үдээс хойш Өвөр Монголын баруун хэсгээр байрлах Баяннуур хотын Ү Юань шяний зүг заллаа. Маргааш Баяннуур хотын бүтээн байгуулалт хөгжлийн талаарх мэдээллийг та бүхэнд газар дээрээс нь хүргэх болно.
