МУ-ын Архангай аймгийн эрүүл мэндийн салбарынхан Шилийнгол аймгийн монгол эмнэлэгт айлчиллаа
2019-06-26 20:44
МУ-ын Архангай аймгийн эрүүл мэндийн салбарынхан Шилийнгол аймгийн монгол эмнэлэгт айлчиллаа

Монгол Улсын Архангай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа тэргүүтэй нэгдсэн эмнэлгийн байгууллагын төлөөлөгч, сумын эмч зэрэг 18 хүний бүрэлдэхүүнтэй туршлага судлах багийнхан 06 дугаар сарын 24-ний өдөр Шилийнгол аймгийн монгол эмнэлэгт айлчлан, ажил байдалтай нь танилцлаа.
Айлчлалын үеэр Монгол Улсаас Шилийнгол аймгийн монгол эмнэлэгт өвчтөн шилжүүлэх, монгол уламжлалт эмнэлгийг Монгол Улс болон Архангай аймагт дэлгэрүүлэх, Архангай аймгийн эмч мэргэжилтнүүдийн Шилийнгол аймагт ирж сурч суралцах зэрэг хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх
