
Өвөр Монголын анхны метро болох Хөххотын нэгдүгээр шугамын эхний шатны төслийн метро хүлээн авах ёслол энэ сарын 04-нд болов.

Метро 80km/цагаар хурдлах бөгөөд хамгийн ихдээ 2062 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нийт 24 тасалгаатай. Метрог Хятадын машин Чанчүнь царгийн компанийн үйлдвэрийн төвд туршин ажиллуулсан байна. Дараа нь сар бүр 2-3 тасалгааг Хөххот рүү зөөвөрлөх бөгөөд 10 сарын сүүлээс өмнө бүгдийг зөөвөрлөж дуусгах юм.

Метроны загварын хувьд их биеийн хэсгийг цэлмэг огторгуйг билэгдсэн цагаан болон хөх өнгөөр өнгөлж, шалыг нь тал нутгийн билэгдэл болгож ногоон өнгөөр будсан ба суудлын таславчийг алаг үхрийн зүс шиг цоохорлосон бол урд гэрлийг үхрийн эврийн хэлбэртэй хийснээрээ онцлог юм.

Метроны нэгдүгээр шугамыг оны сүүлч гэхэд туршин ажиллуулахаар тогтжээ.
