
Аялал жуучлалын тусгай автобус хоёр жилийн туршилтаар аялж, жуулчид болон хотын иргэдийн амьдралд маш ойр үйлчилгээ үзүүлж, гаднын жуулчдын өндөр үнэлгээг хүртсэн билээ. Хятадын хэмжээн дэх бүх бүс нутгийн аялал жуучлалыг хөгжүүлсэн жишээч орныг бүтээн байгуулах Эрээн хотын төлөвлөгөөг түргэн биелүүлэх, аялал жуучлалын дэд бүтцийг бүх талаар төгөлдөржүүлэх, жуулчны тоог нэмэгдүүлэхийн тулд 2017 онд Эрээн хотын Аялал жуучлалын товчоо Автобусны компанитай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, 5 дугаар сарын 1-ний өдрөөс аялал жуучлалын тусгай автобусыг үргэлжлүүлэн аялуулахаар болсон байна.
Аялал жуучлалын тусгай автобус Хачин чулууны соёлын хотоос хөдөлж, Их дэлгүүр, Төрийн хаалга аялал жуучлалын бүс, Үлэг гүрвэлийн парк зэргийг дамжин хотын том том зочид буудал, худалдааны төвийг дайран өнгөрдөг байна. Өглөөний 8:30-аас үдшийн 18 цаг болтол 4 удаа аялдаг ба тасалбарын үнэ нь 10 юань аж.
Аялал жуучлалын тусгай автобус аялал жуучлалын салбарын нэгэн бэлгэ тэмдэг болж, аялал жуучлалын олон нийтийн зам тээврийн дэд бүтэц болон үйлчилгээний системийг төгөлдөржүүлэх чухал явц болох бөгөөд мөн аялал жуучлалын үйлчилгээний стандартыг нэмэгдүүлэх чухал арга зам болжээ. Аялал жуучлалын тусгай автобусны арга бодлого нь Эрээн хотын аялал жуучлалын салбарын эрүүл хөгжлийг дээд хэмжээгээр дэмжих нь гарцаагүй юм.
