solongonews
Монгол Улсын 380 гаруй аж ахуйн нэгж Экспод оролцоно
2017-09-21 16:48
Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь сурвалжлах баг Хятад, Монголын экспод оролцох Монголын талын аж ахуйн нэгжийн мэдээллийг тодруулахаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаа хүрч, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжүүлэлт зохицуулах газрын дарга Банзайн Батхүүтэй ярилцсан юм.

- Сайн байна уу? Хятад, Монголын хоёр дахь удаагийн тун удахгүй зохион байгуулагдана. Тэгвэл энэ удаагийн экспод Монгол Улсаас хэдэн аж ахуйн нэгж оролцох вэ? 

- Монгол Улсын Засгийн газар экспо зохион байгуулах том ажлыг байгуулсан. Миний хувьд дэд ажлын 4 хэсэгт ажиллаж байгаа. Үзэсгэлэн худалдааны дэд ажлын хэсгийг хариуцаж байна. 380 орчим аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэн худалдаанд оролцохоор болоод бүртгэлээ хийгээд дууссан. Бэлтгэл ажлаа хангаад байна. Үзэсгэлэн хоёр хэсэгтэй болно. Нэг нь Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн дотор 1600 хавтгай дөрвөлжин метрт Монголын шилдэг 30 орчим аж ахуйн нэгжүүд Монгол Улсын дүр төрхийг харуулах үзэсгэлэнгийн хэсэг дээр байршиж үзэсгэлэн худалдаанд оролцоно. Гадаа 380 орчим аж ахуйн нэгжүүд оролцохоор ажиллаж байна. Бусад ажлын хувьд бид бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Хөрөнгө оруулалт хэлэлцээрийн ажлуудыг Монголын үндэстний хөгжлийн газрынхан ахалж ажиллаж байгаа. Хурал форумын хэсэг дээр Гадаад иргэний яамныхан ахалж ажиллаж байна. Соёлын солилцооны хэсэг дээр Боловсрол соёл шинжлэх ухааны яам хариуцан ажиллаж байна.

- Экспод оролцох аж ахуйн нэгж компаниа яаж шалгаруулж авдаг вэ?

- Энэ удаагийн экспог улам сайн чанаржуулах үүднээс хоёр талаар ярилцсан. Хамгийн гол нь чанар. Үүнд, хүнсний бүтээгдэхүүний өөрийн чанар, үүнээс гадна сав баглаа буудлын тухай асуудал байна. Бүх бараа бүтээгдэхүүнийг сав баглаа боодолтой байх шаардлага тавьж байна. Сав баглаа боодлын хувьд Монголын цагаан идээ ааруул гэх мэт бүтээгдэхүүнүүд заавал сав баглаа боодолтой байна гэсэн шаардлага тавьж байна.

- Өмнөх жилүүдээс онцлог уриа илүү алхам хийж байгаа зүйл юу байна?

- Өмнөх жилүүдтэй харьцуулахад чанар болно. Ажлын хэсэг болохоор аль болохоор олон аж ахуйн нэгжүүдийг хамарч байна, Хятадын зах зээл уруу бас бараа бүтээгдэхүүн гаргах ийм том оролдлого хийж байна гэж бид ойлгож байна. Өнгөрсөн удаад 250 орчим аж ахуйн нэгж оролцож байсан, энэ удаад бараг 100 аж ахуйн нэгж илүү оролцохоор болж байна. Борлуулалтын хувьд нэлээд өндөр байх, бусад салбар экспоны ажлууд ч гэсэн нэлээд өндөр түвшинд бид бэлтгэн ажиллаж байна.

- Өвөр Монголчуудын зүгээс Монголын бараа бүтээгдэхүүнийг их сонирхдог, байнга авч байдаг. Одоогийн байдлаар урьдчилсан борлуулалтын тоо, гарах үр дүн ч хэлэх боломжтой юу?

- Бид таамаглал хийж үзсэн. Өмнөх борлуулалттай харьцуулахад 30 хувиар илүү борлуулж чадах боломжтой юм гэж харж байгаа. Хөххотын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн дотор 1600 хавтгай дөрвөлжин метрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын дүр төрхийг харуулах хэсэг дээр манай үндэстний шилдэг бүтээлүүд очно. Мөн гар урлал гэх мэт. Монголын дүр төрхийг харуулах хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг дотор тавьж Хөххотын иргэдэд тухайн үзэсгэлэнг сонирхуулахаар одоо бэлэн болсон.

- Төр захиргааны зүгээс өндөр түвшинд авч үзэж байгаа нь ойлгомжтой, тэгвэл өндөр дээд албан тушаалын ямар ямар хүмүүс оролцох вэ?

- Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайд тус ажлын хэсгийг ахалж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, УИХ-ын дэд дарга Санжмятав оролцоно. Мөн их хурлын нэр бүхий гишүүд оролцох боломжтой. Хятадын талаас манай тусгай нислэгийг авсан байгаа. Тэр нислэгээр нь төр засгийн өндөр албан тушаалтай хүмүүс хүрэлцэн очиж оролцоно.

- Соёлын арга хэмжээгээ товчхон танилцуулах боломжтой юу?

- Боловсрол соёл шинжлэх ухааны яам хариуцан ажиллана. Нийт 200 бүжигчин дуучин соёлын солилцооны хүмүүс оролцоно. Спортын чиглэлээр хөл бөмбөгийн тэмцээн болно. Мөн унадаг дугуйн нөхөрсөг уралдаан болно.

- Өнгөрсөн удаагийн экспоны үр дүнгийн талаар?

- Өнгөрсөн удаагийн экспо нь богинохон хугацаанд төлөвлөгдөж хийгдсэн ч нэлээд сайн зохион байгуулалттай болсон. Энэ удаад бид өнгөрсөн удаагийн экспод тулгарч байсан бэрхшээлүүдийг арилгаж илүү сайн өндөр түвшинд зохион байгуулах чиглэлээр олон арга хэмжээ авч байна.

- Хятад, Монголын экспо хоёр талын хамтын ажиллагаанд ямар ач холбогдол өгөх вэ?

- Хятад, Монголын экспо хоёр жилд нэг удаа зохион байгуулагдана. Энэ бол хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хийгдэж байгаа хамгийн өндөр түвшний үйл ажиллагаа гэж болно. Эндээс гарах хамгийн том үр ашиг бол Монголын бүтээгдэхүүн Хятадын зах зээлд хэвшүүлэх байршуулах хоёр орны эдийн засаг нийгэм соёлын хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх экспо гэж үзэж байгаа.

- Монгол дахь Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн холбоо гэж байдаг. Энэ холбоотой хэр холбогдож байна?

- Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн холбоо бас уг үзэсгэлэнд хамтарч ажиллаж оролцож байгаа. 10 орчим павильон дээр өөрсдийн гишүүнчлэлд байдаг компаниудыг оролцуулах хэлбэрээр Өвөр Монголын бизнес эрхлэгчдийг оролцуулна.

- Экспоны үеэр дээд хэмжээний уулзалт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурдаг?

- Санамж бичгээсээ илүү хамтарч ажиллах тал дээр Монголын талаас 20 төсөл Хятадын талаас 20 томоохон төслүүд дээр хамтарч ажиллахаар гарын үсэг зурна.

Зохиогч: Ярилцлага: Банди, Саранчимэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл