solongonews
Ордос хотын XVI удаагийн “ Тэнгэр - Монгол хүн” цомын тэмцээн
2019-07-04 16:12
Ордос хотын XVI удаагийн “Тэнгэр - Монгол хүн” цомын төлөөх Монгол үндэстний дунд сургуулийн сурагчдын мэргэжил чадварын уралдаан болон уламжлалт спортын наадам болж байна.

      

    Ордос хотын XVI удаагийн “Тэнгэр - Монгол хүн" цомын төлөөх Монгол үндэстний дунд сургуулийн сурагчдын мэргэжил чадварын уралдаан болон уламжлалт спортын наадам 07-р сарын 02-ны өдөр Далад хошуунд эхэллээ.

Тус уралдааныг алдарт дуучин Тэнгэр санаачилсан бөгөөд 2004 оноос одоог хүртэл нэгэнт 16 дахь удаа амжилттай эрхлэн зохион байгуулсан байна .

Нээлтийн ёслолд алдарт дуучин Тэнгэр ирж оролцсон юм .

        Ордос хотын XVI удаагийнXVI удаагийн “Тэнгэр - Монгол хүн" цомын төлөөх Монгол үндэстний дунд сургуулийн сурагчдын мэргэжил чадварын уралдаан нь гурван өдрийн хугацаатай үргэлжилж, бүх Ордос хотын арван гурван монгол үндэстний сургуулийн 1000 сурагч адил бус төрлийн мэргэжил чадварын болон спортын уралдаанд оролцох болно. Мэргэжил чадварын уралдааны төрөлд Ордос ардын уртын дууны уралдаан, хөгжмийн тоглолтын уралдаан, бүжиг, гурван төрлийн хэлээр яриа илтгэл хийх, гар урлалын бүтээгдэхүүн хийх, шинжилгээ мэргэжлийн нээлт хийх зэрэг 11 төрлөөр явагдана. Спортын уралдааны төрөлд сагсан бөмбөг, гар бөмбөг, ордос бөх, монгол бөх, монгол шатар зэрэг 10 төрөл багтаж байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл