“Ши Яншю-2017” олон улсын ахмадуудын урлагийн үзүүлбэр болов
2017-07-11 16:33
“Ши Яншю-2017” олон улсын ахмадуудын урлагийн үзүүлбэр боллоо.

Эрээн хотын Засгийн газар, Бээжингийн Ши Яншю ахмадуудын соёлын хөгжлийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Ши Яншю” ахмадуудын анхны урлагийн үзүүлбэр буюу загварын бүжиг 7 дугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Эрээн хотод зохиогдов. Орос, Монгол болон бусад улс орноос хүрэлцэн ирсэн нийт 22 ахмадын урлагийн үзүүлбэрийн баг төлөөлөгч тэмцээнд оролцжээ.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тэмцээний дүнд Шилийнгол аймгийн тэтгэвэрт гарсан ахмадын сургуулийн багийн бэлтгэсэн “Юань гүрний дээд нийслэл” хувцас загварын үзүүлбэр мөнгөн медаль хүртжээ. Хар Мөрөн муж ба Бээжин хотын баг төлөөлөгчид мөн мөнгөн медаль хүртсэн байна.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
